Таргалалтаа хэрхэн хэмжих вэ?

Биеийн жингийн индекс (БЖИ). Тухайн хүний биеийн жин, өндрийг харьцуулж, биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооход БЖИ-ийг ашигладаг. Гэхдээ БЖИ-ийн үзүүлэлтээр биед агуулагдах өөхлөг эдийн байрлалыг тогтоох боломжгүй юм.Биеийн жин, өндрийг хэмжин дараах томъёог ашиглан БЖИ-ийг хялбархан тооцох боломжтой. БЖИ-ийг олохдоо биеийн жин, өндрийг үнэн зөв, нягт нямбай тодорхойлох шаардлагатай. Тухайн хүний килограммаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно.

БЖИ = Биеийн жин (Кг) : Биеийн өндөр (М2)

Жишээ нь: Би173см55,2кг жинтэй

БЖИ = 55.2 : (1.73 х 1.73) = 55.2 : 2,99 = 18,46 (байхёстойгоосоо жоохон туранхай)

Биеийн жингийн тоон үзүүлэлт ба үнэлгээ

18.5-аас доош кг-Тураалтай
18.5-24.9 кг-Хэвийн
25-29.9 кг-Таргалалтын нэгдүгээр зэрэгтэй
30-39.9 кг-Таргалалтын хоёрдугаар зэрэгтэй
40-өөс дээш кг-Хэт таргалалттай

БЖИ-ээ тодорхойлохдоо:
Баталгаатай жин хэрэглэ
Баталгаатай өндөр хэмжигч ашигла
Жингээ өглөө босоод бие зассаны дараа, эсвэл хоол цайны өмнө болон хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжинэ.

Бүсэлхийн тойрог: Энэ хэмжигдэхүүн нь хүний их биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож, төвийн таргалалтыг илрүүлэх ач холбогдолтой.Төвийн таргалалт нь хүний их бие, хэвлий орчимд хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Бүсэлхийн тойргийг хэмжихэд:

Эрэгтэйчүүдэд 90 см-ээс бага
Эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага

Дээрх хязгаараас ихэссэн тохиолдолд тухайн хүний БЖИ хэвийн байсан ч төвийн таргалалттай буюу халдварт бус өвчин, тухайлбал зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ