Дотоод таргалалт эрчүүдийн ясыг гэмтээх аюултай
Хэрэв эрэгтэй хүн “шар айрагны гүзээ”-тэй бол зүрх, судасны өвчин болон ясны асуудалтай хүмүүсийн бүлэгт багтдаг гэсэн дүгнэлтийг Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн судлаачид хийсэн байна.
Эрчүүдийн таргалалт астма өвчин, холестерины өндөр агууламж, нойргүйдэлтэй хавсардаг бөгөөд үүн дээр ясны өвчлөл нэмэгдэж байна. Өнөөг хүртэл остеопороз буюу яс судлалын дийлэнх ажлууд эмэгтэйчүүдэд хамаатайгаар хийгдэж байсан юм.
Тэгвэл эрдэмтэд энэ удаа эрчүүдийн ясыг судласан аж. Дунджаар 34 настай илүүдэл жинтэй гучин таван эрэгтэйд судалгаа хийжээ. Голчлон тэдний хэвлий, гуяны хэсгүүдийн томографи зургийг авч шинжлэв.
Ингэснээр булчин болон өөх, тослогийн хэмжээг тодорхойлсон байна. Мөн арьсан доорх өөхний зузаан ясны бат бэх чанарыг хоёр дахин бууруулдаг болох нь тэр үеэр тогтоогджээ. Үүнд биеийн нийт жин болон тухайн хүний наслалт онцын нөлөөлөл үзүүлээгүй байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ