Ким Чен Ун олон улсын шүүхэд шүүгдэнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хороо Хойд Солонгосын эрх баригчдыг хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр Гааг дахь олон улсын шүүхэдхэлэлцсэн байна. Нийт 111 гишүүн орны 55 нь түтгэлзэж, үлдсэн нь дэмжжээ.
Куб, Орос, Хятад зэрэг Хойд Солонгосын холбоотон орнууд эсэргүүцсэн санал өгчээ. Дэлхий нийтээс тусгаарлагдмал, Коммунист дэглэмтэй Хойд Солонгост 120 гаруй мянган хүнийг шоронд хорьж, тамлан зовоож, хүчирхийлэн, цаазалдаг тухай НҮБ-ын тайланд дурдсан юм. Энэхүү судалгааг гаргахад хамтран ажилласан Австралийн шүүгч Майкл Кирби Хойд Солонгосыг Нацист Германтай харьцуулжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ