Хятадад шувууны томуугийн вирусээр 177 хүн нас баржээ

БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар 2013 оны 04 дүгээр сараас эхлэн бүртгэгдсэн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус вируст халдвараар шинээр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсныг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Одоогийн байдлаар 2013 оны 04 дүгээр сараас хойш тус вируст халдварын нийт 458 тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан бөгөөд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Малайз улсад тус тус бүртгэгдсэн байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ