Хонконгийн оюутнууд хууль тогтоох байгууллага руу халджээ

Хонконгод өнгөрсөн шөнө баг зүүсэн 10 оюутан Хууль тогтоох байгууллагын хаалга, цонхыг хага цохиж танхайрчээ. Тэднийг тараахын тулд хууль сахиулагчид резинэн бороохой, чинжүүтэй газ ашигласан талаар орон нутгийн телевизийн TVB станц мэдээлсэн аж.

Энэ үеэр цөөнгүй хүн шархдаж, хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Өчигдөр тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд хаалт, хашлагыг нураан цэвэрлэсэн бөгөөд энэ үеэр жагсагчид ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ