Сүүлт одноос органик молекул илрүүлснээ зарлалаа

Европын сансарын агентлагийн хөлөг энэ сарын 12-нд 67P хэмээх сүүлт одон дээр амжилттай газардсан билээ. Сүүлт одон дээр 10 жилийн хугацаатай судалгаа хийх эрдэмтдийн баг органик молекул илрүүлснээ зарлалаа.

Нүүрстөрөгчийн найрлагатай органик бодисууд нь Дэлхий гариг дээрх амьдралын эх үндэс байж магадгүй гэнэ.Мөн сүүлт одны гадаргуу дээр зузаан шороогоор хучигдсан том мөс байгаа гэсэн саналыг шинжээчид гаргаад байна.

Гэхдээ хувьсал явагдахаас өмнө буюу балар эртний үед дэлхий дээр байсан химийн элементүүд сүүлт одноос олдсон гэдгийг батлахын тулд судалгааг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэнэ. Сүүлт одон дээрх мөс 10-20 см зузаан, нягтаршил сайтай ажээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ