Сүнс тахих гээд хүүгийнхээ нүдийг сохолжээ
Шашин гэдэг хүнийг юу ч хийлгэж мэдэх сэтгэхүйд шууд нөлөөлж чадахуйц "хүч" юм. Аливаа зүйлд сайн, муу гэж байдаг шиг түүнд ч мөн гэгээрэл, мунхрал гэгч бий.
Тэгвэл мунхарсан гэр бүл хүүхдийнхээ нүдийг сохолсон аймшигт хэрэг Мексикийн Несауалькойотль хотод гарчээ. Риосийн гэр бүлийнхэн 2012 онд хүчтэй газар хөдлөлтөөс зугтахын тулд муу ёрын сүнс тахих ёслол үйлдэхээр болжээ. Тэд гэрийнхээ шалаар дүүрэн дүрс зурж дээр нь суугаад гаж ёслол үйлдэж эхэлсэн байна.
Тэдний үйлдлийг ажиглан харж байсан таван настай Фернандо Калеб хүүг ээж нь “нүдээ ань эсвэл цаашаа хараад зогс” хэмээн зандрав. Айсан хүү гайхашран зогссоор байсан тул хэт улайрсан эх нь бусадтайгаа нийлж хүүгийн нүдийг сохолжээ. Хүүгийн хашгирах чимээг сонссон хөршүүд нь цагдаа дуудсанаар энэ явдлыг таслан зогсоож, хүүгийн амийг аварч чадсан байна. Хөршүүдийнх ньмэдүүлснээр энэ айлынх маш их сүсэг бишрэлтэй хүмүүс гэнэ. Гэхдээ ямар урсгалын шашин шүтдэгийг нь хэн ч мэдэхгүй гэжээ.
Энэ хэрэгт холбогдох хүмүүсийг шүүх ажиллагаа хоёр жил үргэлжилсний эцэст сая нэг шүүхийн тогтоол уншив. Шүүхээс хэрэгтэн тус бүрт 30 жилийн хорих ял оногдуулж, долоон настай болсон хохирогч хүүд хиймэл нүд суулган нэгэн гэр бүлд өргүүлсэн байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ