Барьцааны охидыг суллахаар тохиролцов

“Боко Харам” зэвсэгт бүлэглэл зургаан сарын өмнө Нигерийн Борно мужийн Чибок хотоос 200 охиныг барьцаалсан. Тэд барьцааны охидоор Нигерийн шоронд хоригдож буй хэт даврагчдыг солилцох санал тавьж байв.

Тэгвэл Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан хэт даврагчидтай хэлцэл хийсэн бөгөөд охидыг эсэн мэнд суллахаар тохиролцож чаджээ. Энэ нь ирэх жил болох сонгуультай холбоотой гэнэ. Түүнчлэн Нигерийн Засгийн газар хэт даврагчидтай гал зогсоох гэрээ байгуулсан талаар армийн нисэх хүчний дарга, Маршал Алекс Баден мэдэгдлээ.

Барууны соёл, үзэл суртлыг эсэргүүцэгч “Боко Харам” бүлэглэл нь сүүлийн жилүүдэд хөрш Чад, Каумерун улсуудад халдах болсон байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ