Европын холбоо Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг эргэн харна
Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг Европын холбоо энэ сарын сүүлчээр эргэн харна гэж Москвад суугаа ЕХ-ны төлөөлөгчийн газрын тэргүүн Вигаудас Ушацкас сэтгүүлчдэд мэдээлжээ. Асуудлыг шийдвэрлэх нь Украины байдлаас шалтгаалах болно гэж тэр хэлсэн байна.
Хэвлэлд мэдээлснээр, Украины байдалд ахиц дэвшил гарч байгаа эсэх, түүнчлэн Минскийн тохиролцоог хэрэгжүүлж байгаа эсэхээс шалтгаалан хориг арга хэмжээний заримаас юмуу бүрэн татгалзах шийдвэр гаргах ажээ.
“Минскийн тохиролцоог биелүүлэхийн тулдзохицуулалтын бүсэд тодорхой ахиц гарсан байх нь хамгийн гол” гэж Ушацкас хэлсэн байна.ОХУ-ын эсрэг ЕХ-ны авсан хориг арга хэмжээг ойрын үед цуцлана хэмээн найдах нь үндэслэлгүй гэж Улсын думийн олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Алексей Пушков үзэж байна.
“Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ ЕХ удахгүй цуцлах хэмээн найдах нь утгагүй юм.АНУ, Герман хоёр үүнийг сайтар ажиглаж байгаа. Хориг арга хэмжээний хуулийн тухайд гэвэл, хориг арга хэмжээ авах нь цуцлахаасаа хялбархан байдаг юм” гэж тэр өөрийн Twitter-т бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ