Жон Керри Минскийн тохиролцоог дэмжжээ
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Парис хотод АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан дүнгийн талаар мэдэгдэл хийжээ.
“Минскт хүрсэн тохиролцооны хариуд ямар нэг шинэгэх зүйл сэдэхгүй байх, мөргөлдөөний талууд тохиролцоог бүрэн дүүрэн, шударгаар биелүүлэхийг тэднээс шаардах нь Украины мөргөлдөөнд оролцож буй талуудад нөлөөлж болох бүх орны зорилт юм гэж Сергей Лавров мэдэгдээд,америкийн төрийн нарийн бичгийн дарга Оросын байр суурийг дэмжсэнийг тэмдэглэсэн байна.
Жон Керри Парисын хэлэлцээний дүнгийн талаар хэлэхдээ, террорын “Лалын улс” байгууллагын эсрэг хийж буй тэмцлийн хүрээнд тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Сергей Лавровтай тохиролцсоноо мэдэгджээ. Уулзалт гурван цаг үргэлжилсэн байна.
2014 онд “Лалын улс” байгууллагын дайчид Иракт өргөн цараатай давшилт хийж, Тикрит, Мосул хотыг эзлэн, Багдадад тулж ирсэн юм. Тус байгууллагынхан Сири, Иракийн эзлэгдсэн нутагт “халифат”-ын улс байгуулсан тухай зургадугаар сарын 30-нд зарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ