Тимошенко: “Хана” төсөл Украиныг хамгаалж чадахгүй
Оростой залгаа хилийнхээ дагуу 2 мянга 295 километр хана босгох “Хана” төсөл Украиныг хамгаалж чадахгүй. Юлия Тимошенко телевизийн “Интер” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Яв цав, шийдэмгий, үр бүтээлтэй ажиллах боломж байхгүй үеддэлхийн түүхэнд ямар ч нааштай үр дүн өгч байгаагүй ийм төслүүдийг бодож олох ухаан сийлдэг юм” гэж “Батькивщина” намын тэргүүн тэмдэглэсэн байна.
Ингэхдээ сонгуулийн дараа “Хана” төсөл нь төсвийн хөрөнгийг шамшигдуулах хэрэгслийн үүрэг гүйцэтгэж мэднэ гэдэгт сэтгэл зовинож байгаагаа тэр илэрхийлжээ. Цэргийн бүх мэргэжилтэн, шинжээч “Хана” барих ажлыг балай үйлдэл гэж үзэж байгааг Тимошенко дурдсан байна.
Украин улс Оростой залгах 2 мянга 295 километр урд хилд инженерийн тоног төхөөрөмж суурилж эхлэж байгааг Украины ерөнхий сайд Арсений Яценюк есдүгээр сарын 3-нд зарласан юм.“Хана” гэж томьёолсон нэртэй уг төслийн дагуу,хуурай газрын хилээр наад зах нь 4 метрийн өргөн, 2 метр гүн нүхухаж,хяналтын систем суурилуулахаас гадна, харуулын цамхаг болон бусад байгууламж барих ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ