Өглөгч эзэн Өгөдэй буюу Монгол гүрний сэтгэл эзлэх PRPR
Пэрсээр төвлөсөн Монголын Илхаант улсын Хасан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, бичгийн түшмэл Рашид ад Дин, Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэгболон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд бичсэн “Судрын чуулган”бүтээл нь нэгэнт Алтан ургийн хаад дээдсийн ордонд бичигдсэн учир түүх, угсаатны зүй чухал сурвалж болохын зэрэгцээИх гүрний ноёлогч, хаан эздийн үзэл санааг тусгасан томоохон бүтээл юм.
Чингис хаан "Хүний сэтгэлийг эзлэвэл, бие нь хаа холдоно" , "Иргэнийг эзлэхэд сэтгэл, дэлхийг эзлэхэд шашин" гэх зэргээр сургасан байдаг.
Рашид-ад-Дины “Судрын чуулган”-ы 2-р дэвтэрт Өгөдэй хааны талаар өгүүлэх өөр хоорондоо утга санааны хувьд давхардсан, орчин цагийн жирийн уншигчач холбогдол өгөхөөргүй боловч бас л нэгийг хэлэх, номгүй хүнд бялдууч магтаалын байдалтай уншигдах богино өгүүллүүд орсон байх юм. Гол утга нь Их гүрний 2 дахь хаан Өгөдэйн өгөөмөр зангийн тухай, дор сийрүүлбэл:
Нэгэн өгүүлэл
Дээд төрөлт хаан дээр нэгэн өндөр настай өвгөн хүн ирээд хоёр зуун алтан зоос гуйжээ. Хаан түүнд өг гэж айлдав. Шадар хүмүүс нь: “Энэ хүний насны нар гудайжээ. Тэр орох орон, төрөл төрөгсөд, үр хүүхэдгүй энэ их зоосыг авсан ч өвлүүлэх хүнгүй, өөрөө зарж чадахгүй” гэлцэв. Хаан өгүүлрүүн: “Өвгөн бүх насаараа хөрөнгө мөнгөтэй болох гэж мөрөөсөн, аятай цагийг хичнээн удаан хүлээгээд надтай учирсныг хэн ч үл мэднэ. Түүнийг цөхрөөн ордноос хөөн гаргах нь хаан хүний ёсонд үл нийцнэ. Маргааж өгье гэвэл “үхэл өрсөөд түүнийг авчихаж мэднэ, түргэн хүссэнийг өг” хэмээжээ. Айлдсан ёсоор түүнд зоосных нь ихэнхийг өгөөд байтал бүгдийг нь авч чадалгүй бурханд сүнсээ даатгав.
Нэгэн өгүүлэл
Хэсэг хүмүүс , энэ гэрийн тийм газар Афрасиябын булж нуусан үнэь эрдэнэс байгаа гэж тэмдэглэсэн бичиг олжээ. Тэр эрдэнэсийн тухай тэмдэглэлд дурьдахдаа, дармал баялгийг энэ дүүрэгт байгаа аялагын амьтад даахгүй гэжээ. Энэ үгийг дам сонссон хаан өгүүлрүүн: “Бусдын дармал баялаг бидэнд хэрэггүй. Харин бидэнд байгаагаа хүмүүс, захирагдагсдынхаа төлөө цөмийг нь зарцуулах хэмээн их өглөг өргөжээ.
Нэгэн өгүүлэл
Хаан Хархорум хотыг байгуулаад нэгэнтээ тэрбээр сан хөмрөгтөө орж үзэхэд тэнд байсан 2 түмэн зоосыг хараад өгүүлрүүн: “Энэ бүхнийг хураагаад бидэнд ямар ашиг байна. Байнга л хамгаалах болно. Зоос олох хүсэлтнүүд ирж ав гэж зар тараа” гэв. Хотын бүх иргэд хувь хүртэв.
Тайлбар: Өгөдэй хааны хувьд хөдөлмөрч Монгол хүнд сайн морь, таваарлаг мал л хөрөнгө болохоос үнэт эдлэл, алт зүүлт нь төдий л ач холбогдолтой байгаагүй бололтой. Аялагч, элч нарынтэмдэглэснээр Мөнх хааныг хүртэл Хархорум хот хааны эрдэнэсийн сангийн агуулах төдий үүрэгтэй байсан нь үр ач нь шавар хотод шавааралдан бээрч,өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй-өөхөнд боовч нохой тоож шиншихгүй амьтас болохоос сэргийлж байсантай холбоотой буй за. Хожим яг л ийм шалтгаанаар Юань гүрэн нуран унасан түүхтэй.
Нэгэн өгүүлэл
Шираз эрхшээлд нь ороогүй байхад нэгэн хүн Их хааны өмнө ирж сөгдөн: “Би олон хүүхэдтэй, гэр бүлтэй хүн. Таван зуун алтан зоосны өрнөөс болж алагдах гэмтэй. Тэгээд эзэнтэн таны өгөөмрийн тухай дуулан Ширазаас ирлээ” гэв. Хаан түүнд мянган алтан зоос өгөхийг тушаав. Эд хариуцсан хүмүүс нь түүнийг биелүүлэхийг хойшлуулан, түүнд хүссэнээс нь илүүг өгнө гэдэг үрэлгэн явдал юм гэж айлтгав. Хаан хэлэх нь: Өчүүхэн хүн бидний сургийг дуулаад их замыг туулан, уул давааг даван, ус мөрнийг гатлаад, хүйтэнд хөрж халуунд халсаар ирсэн байхад түүний хүссэн нь зарлагаа нөхөж хүрэлцэхгүй. Хүссэнийг нь өгвөл энэ хүн юу ч үгүй хоосон Ширазад харина. Бидний өгснийг хэрэг ч гарахгүй тул тушаасныг өг гээд гаргуулжээ.
Тайлбар: Монгол их гүрэнд дагаар ороогүй Энэтхэг, Арабаас ирсэн хүмүүст Өгөдэй хаан арвинөглөг тухайгаа энд олныг бичжээ. Нэгт улсынхаа сүр хүчийг харуулах, хоёрт эзлэгдээгүй нутгийн иргэдэдөгөөмөр хаан гэдгээ харуулан, ардын сэтгэлийг өөртөө татан дагаар оруулах бодлогоос үүдэлтэй бизээ. Тэгээд ч Дэлхийг эзэгнэгч.их гүрний эзэн хаанд өөрийг нь алсаас зорин ирэх хүмүүнд хэдхэн зоос өгөх нь сэтгэлд нь таатай байх нь учиртай.
Энэ мэтээр Өгөдэй хаанаас алт эрдэнэс өглөг авахаар харь орноос олон хүмүүн ирдэг, худалдаачдын цуваа ч Хархорумын зүг тасралтгүй цувсаар, ирсэн бүхэн хааны өглөгийг авдаг, ашигтай худалдаа хийгээд буцдаг байжээ. Тэр хэрээрээ Монголчуудын талаар сайхан мэдээг очсон газар бүртээ түгээх нь их хааны таалал байсан буйзаа. Монголын Эзэнт гүрний олон үндэстний иргэдийг сэтгэлийг эзлэн хаанчлах бодлогын нэгэн салаа нь өгөөмөр эзэн Өгөдэй хааны дүр болж байжээ...
Рашид-ад-Дины бичсэнчлэн “Үнэн түүхийг үеийн үед уламжлан монгол хэл дээр, монгол бичгээр бичиж байсан бөгөөд гэхдээ цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь хаадын нууцад хадгалсаар байдаг билээ. Түүнийг гадны хүнд уншуулах нь битгий хэл өөрийн итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан битүүмжилсэн байдаг” гээд “...Хасан хаан, сэтгэлгээний хамгийн дээдэд хүрсэн буянт оюун билгээ энэ бүх бичээсийг цуглуулан цэгцэлсэн байхад анхаарч...эдгээрийг нэгтгэн цэгцлэх лүндэнг Рашид Хамаданы хүүд буулгав” хэмээсэн Ил хаад эрдэмтэн мэргэд, түүх бичээчдэд өөрсдийн түүхийг бичих дэг жаягийг тодруулан үзүүлэх зорилготой байсан биз ээ. Энэхүү бүтээлд олонтаа дурьдагдах Монголчуудын түүх, төрийн бодлогын тухай нууцлан чандалсан “Алтан дэвтэр” зэрэг сурвалжийг зохиогч өөрийн биеэр уншиж, судалсан эсэх нь эргэлзээтэй. Хэсэгчлэн уншсан, эсвэл уншсан хүмүүс Болд чинсан, Хасан хааннараас дам авсан болов уу?. Бас Монголчууд эцэг өвгөдийн үүх түүхийг үр хүүхэддээ цээжлүүлэн дамжуулдаг байсан тул цээжиндээ номтойолон Монгол хүнтэй учран тодруулж байснаа өгүүлдэг. Тухайн үед Ил хаант улсад суух Их хааны элчин дөрвөн аймгийн Болд чинсан түүнд олон үнэтэй мэдээлэл өгч, эзэнт гүрний ихэс дээдсийн өгөөмөр, асрангуй, эрэлхэг баатарлагийг өгүүлэх PR-аабүтээлд нь хангалттай шингээхээ ч мартаагүй байхаа. Рашид ад Дин бүтээлдээ түүнийг их ноён, Болд ах хэмээжээ. Дээрх номыг Ц.Сүрэнхорлоо Орос хэлнээс хөрвүүлэн 2002 онд Монгол хэлнээхэвлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ