Шотланд Их Британийн бүрэлдэхүүнд үлдлээ

Шотландын оршин суугчид Их Британиас тусгаарлахын эсрэг санал өгчээ. Нийт ард түмний санал хураалтаас үзвэл, санал өгсөн хүмүүсийн 44,58 хувь нь Шотландын тусгаар тогтнолын төлөө, 55,42 хувь нь эсрэг санал өгсөнийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Тусгаар тогтнохын төлөө байсан Шотландын ерөнхий сайд Алекс Салмонд нийт ард түмний санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрчээ. Одоо би Шотландын бүрэн эрхийг түргэн өргөжүүлэхийг төв засгийн газраас хүлээх болно гэж тэр хэлсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Нэгдсэн вант улсаас гарахгүй байхыг шотландчуудад уриалж байсан леборист намын Алистер Дарлингид амжилттай кампанит ажил явуулсанд баяр хүргэжээ. Кэмерон нийт ард түмний санал хураалтын эцсийн дүнг зарлахаас бүр өмнө Twitter дэх өөрийн микроблогоор ийнхүү баяр хүргэсэн байна.

Британийн ерөнхий сайд Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд үлдсэн Шотландын бүрэн эрхийг өргөжүүлнэ гэж амласнаа Facebook-ийн хуудсандаа мэдэгджээ. Засгийн газар татвар, төсвийн зарлага болон нийгмийн хангамжийн салбарын бүрэн эрхийг шотландын засгийн газарт шилжүүлэхээр амласнаа биелүүлнэ гэж Кэмерон дурдсан байна.

Түүнчлэн Британийн ерөнхий сайд Уэльс, Умард Ирландад илүү бүрэн эрх олгохоор бас амлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ