Түлэгдсэн хүү ээжийгээ хүлээсээр...

Э.Алтангэрэл хүүгийн талаар мэдээлэл муу байгаа хүмүүст илүү дэлгэрэнгүй ойлголт өгмөөр санагдлаа. Э.Алтангэрэл одоо 15 настай нэг дүүтэй. Дорноговь аймгийн Зүлэгт сумд 2013.2.10-ны өдөр гэртэйгээ шатаж тэр өдрөө сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэж 2013.2.18-нд Улаанбаатар хотод Мөнгөн Гүүр эмнэлэгт хүргэгдэн ирж сэхээнд удаан байсан. Хүүгийн ээж болох Эрдэнэчимэг хэсэг хугацаанд сахиж байгаад хаяж яваад сар илүү боллоо. Уг эмнэлэгт хэвтэнэ эмчлүүлж нэг өрөөнд байдаг сайн санаат хүмүүс хүүд чадах ядахаараа туслан, ээжид нь замын зардал гээд 40,000 төгрөг өгсөн ч ирсэнгүй . Нутгийнхан засаг дарга болон хэдэн хүмүүс гэр авч өгсөн ч хүүгийн аав болох хүн гэрийг нь зараад архи уучихсан төдийгүй тасарч унаад хөлөө хөлдөөн, тайруулсан гэж байгаа .Ээж болох Эрдэнэчимэг нь сумынхан өгсөн хандивын 600 мянган төгрөгийг хүүгээ сахиж байхдаа банк ороод ирнэ гэж хэлээд алга болчихсон. Ддоо өөр хүнтэй гэр бүл зохиосон. Хоёр хүүхдээ одоо цаашдаа тэжээгээд аваад явах боломжгүй тул гэж, аймгийнхаа шүүхэд өргөдөл гаргасан гэж надад нутгийн хүн нь холбогдож хэлсэн юм . Үхтэл үр харам гэдэг үгийг энэ эмэгтэй мэддэггүй бололтой. Эцэг нь ч гэж арчаагүй архичин, эх нь ч гэж эх хүний сэтгэлгүй өөр эр дагаад салбаганаад явчихдаг ийм хөгийн юмнуудаас болж Э.Алтангэрэл хүү түүний дүү болох Эрдэнэбаяр 2 маань эцэг эхдээ гологдож энэ хорвоод түшиж тулах хүнгүй боллоо ийм жоохноосоо шүү. Би бурхан шүтдэггүй би ээжийг шүтдэг энэ 2маань ч гэсэн ээжийгээ санаж бэтгэрч зовч шаналж байгаа шд Эрдэнэчимэг та 2 хүүдээ юунаас ч илүү Амьд бурхан нь юм шүү
Ядаж 2 хүүхдээ авдаггүймаа гэхэд ирээд нэг санаж бэтгэрсэн тэр жоохон зүрхийг нь ганц цаг ч болтугай тайвшруулж тайтгаруулаач !!!
Оюунлаг Нийгмийн Залуус ТББ болон Сайн сайхан үйлс бүтээцгээе. Залуус нэгдэл-н залуус таниас хүсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ