АНУ-д бас нэг хар арьстан залууг цагдаа нар хөнөөжээ

Америкийн Миссури муж улсад цагдаа нар бас нэг хар арьстан залууг буудан аллаа гэж “USA Today” сонинд бичжээ. Хууль сахиулагчдын хэлснээр, хутга барин өөрсөд рүү нь дайрсан залууг цагдаа нар руу арав орчим удаа буудсан байна.

18 настай Майкл Брауныг цагдаа буудан алсны улмаас хүчтэй эсэргүүцэл, эмх замбараагүй явдал гарсан Фергюсон хотоос хэдхэн километрт оршдог Сент-Луис хотод энэ хэрэг явдал орон нутгийн цагаар мягмар гаригийн үдэш болсон байна.

Эндхийн цагдаагийн байгууллагын тэргүүн хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, дээрэм хийсэн гэж сэжиглэгдсэн 23 настай залуу саатуулагдах үедээ хэв журам сахиулагчид руу хутга барин дайрсан учир, түүн рүү буудсаныг мэдээлжээ.

Тэр залуугийн бараа бүтээгдэхүүн авч гарсан дэлгүүрийн эзний дуудлагаар ирсэн хоёр цагдаа залууд зэвсэг байгаа эсэхийг асуухад, тэр цагдаа нар руу хашгиран дайрсан байна. Цагдаа нар залууг зогсохыг шаардахад, тэр үгэнд нь ороогүй гэж болсон явдлыг нүдээр харсан нэг хүн дээрх сонины сурвалжлагчид ярьжээ. Тэгээд хоёр цагдаа түүн рүү тус бүр тав орчим удаа буудсан байна.

Энэ хэрэг явдал нь өөр нэг залуу алагдсаны дараа хэдэн өдөр эмх замбараагүй явдал үргэлжилж, цагдаа нар цугларсан хүмүүсийг тараахаар нулимс асгаруулагч хий болон резинэн сум хэрэглэж, хууль сахиулагчидтай мөргөлдсөний дараа хэд хэдэн оршин суугч хэлмэгдсэн Фергюсоны хэрэгтэй явдалтай огт холбоогүй гэж Сент-Луис хотын цагдаагийн дарга мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ