Америк сэтгүүлчийг цаазалж буй ISIS-ийн бичлэг youtube-д цацагдлаа

АНУ-ын зэвсэгт хүчин ISIS террорист бүлэглэлийн эсрэг Иракийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсөөр байгаа.

Тэгвэл үүний хариуд ISIS-ийн алан хядагчид зэвсэгт дайчдын зүгээс барьсан хариу олон нийтийг цочирдуулаад байна.

Тэд өнгөрсөн онд Сирид хулгайлагдаж сураггүй алга болсон америк сэтгүүлч Жеймс Фолиг цаазалж буй дүрс бичлэгийг ISIS-ийн зүгээс youtube сайтад тавьжээ.

Энэ нь өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сенсаци болоод байна.

France Press агентлагийн сурвалжлагч АНУ-ын иргэн Жеймс Фоли Ливийн дайны үеэр мөн зэвсэгт дайчдад барьцаалагдаж байсан ба өнгөрсөн онд Сирийн Идлиб мужийн Рафтаназ хотод ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдаж өдгөөг хүртэл сураггүй байсан юм.

Тэгвэл ISIS буюу Сири, Иракийн лалын улс нэртэй бүлэглэлийнхэн түүнийг Сириэс хулгайлан өдгөөг хүртэл барьцаалж байгаад ийнхүү толгойг нь авсан байна.

Бичлэг дээр элсэн цөлд Жеймс Фолиг өвдөг сөхрүүлэн суулгасан байх бөгөөд ард нь хар хувцастай алан хядагч зогсоно. Фолиг хэсэг зүйл хэлсний дараа цаазын ялыг гүйцэтгэж байгаа нь дүрс бичлэгт гарна. Энэ бичлэгээр дамжуулан тэд өрнөдийнхнийг тэр дундаа АНУ-ыг Иракт хийж буй агаарын цохилтоо нэн даруй зогсоохыг шаардсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ