Донецкийн босогчид эцсээ хүртэл тулалдана
Украины засгийн газар биднийг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрсний дараа л Киевийн эрх баригчидтай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж өөрийгөө БН Донецк Ард Улс гэж зарласан тус улсын удирдлага мэдэгджээ.
Эрх тэгш үндсэн дээр яриа хэлэлцээр хийх хэрэгтэй гэж БН Донекц Ард Улсын ерөнхий сайд Александр Захарченко хэлсэн байна. “Бид хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хэрвээ зэвсэг хураалгах, хилийг хаах ухаалаг санал тавьбал бид эрх тэгш түншийн хувиар адил тэгш болзлын үндсэн дээр ярилцахад бэлэн байх болно” гэж тэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Эс бөгөөс журамт цэргийнхэн сүүлчийн хүнээ хүртэл тулалдаж, орон гэр, гэр бүлээ хамгаалах болно гэж Захарченко бас онцлон тэмдэглэснийг "Урал информ бюро" агентлаг уламжилсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ