5-7 насны хүүхдийн бодлогыг бодож чаддаг хэрээнүүд

Америкийн Шинэ Каледоны хэрээнүүд5-7 насны хүүхдийн дайны оюуны чадамжтай бөгөөд физикийн хэцүү биш бодлогыг чбодожчаддаг байна. Мэдээжээр идэх юм өгч урамшлуулах нь энэ шувууны оюуны чадавхийг шалгахад түлхэц болдог байна.

Хэрээ эзлэхүүнтэй бодлогыг бодож чадах эсэхийг Сара Желберт тэргүүтэй Оклендын их сургуулийн эрдэмтэд судалжээ. Ийм бодлого бодохдоо хэрээнүүд шилэн саванд хийсэн усны түвшинг дээшлүүлэхийн тулд саванд чулуу хийж, ингэснээр илүүдэл шингэнийг гадагшлуулан, доторхи хоолыг авч идэх ёстой байж.

Авхаалж, ургуулан бодох чадвараараа нэртэй Шинэ Каледоны хэрээнүүд л судалгаанд оролцсон байна. Тэр бүр хэрээ бүх бодлогыг бодож чадаагүй ч, зургаан бодлогоос дөрвийг нь боджээ.Усны түвшинг дээшлүүлэхийн тулд энэ шувуудживдэг, хөвдөг, цул болон хөндий зүйлс байдгийг мэддэгээ харуулсан байна.

Шинэ Каледоны хэрээнүүд бусдыгаа бодвол усны түвшин нь их тэр шилэн савыг сонгож, усны түвшинг дээшлүүлэхийн тулд багагүй мэрийлт гаргах хэрэгтэй байжээ.Хэрээнүүдийн бодож чадаагүй хоёр бодлого нь шилэн савны диаметрийн хэмжээ мэдэхийг шаардаж байжээ.

“Үр дүн гайхалтай байсан, энэ нь хэрээнүүд юмыг ойлгох хязгаар, хэмжээг мэдэж байгааг харуулсан юм. Тухайлбал, бүх хэрээ шалтгаан-үр дагаврын дүрмийг зөрчсөн бодлогыг бодож чадаагүй, гэхдээ бусдыг нь бодсон юм.

Тиймээс хэрээ нь учир шалтгааны холбоог ойлгох тодорхой мэдрэмжтэй байдаг юм байна хэмээн таамаглаж болно” гэж судлаач Сара Желберт хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ