Ц.Алдармаа “аавын хаалга” татах нь тодорхой боллоо

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдаж, бие биерүүгээ халуун ус цацсан хэрэг гарсан. Хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх дээр шалгаж байгаа бөгөөд Ц.Алдармаа ял авч магадгүй байгааг эх сурвалж хэллээ. Түүнийг хүний биед онц, ноцтой гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллахаар байгаа гэж байна. Хэргийн тухай мэдээллэхэд анх Д.Оюунтуул Ц.Алдармаа руу халуун ус цацсан байдаг гэнэ. Ингээд нэлээд хугацааны дараа Ц.Алдармаа, Д.Оюунтуулд хандан “Халуун ус цацсанаас чинь болоод бие хорсож байна” хэмээн хэлжээ. Хариуд ньД.Оюунтуул “Би цацаагүй, хэн мэдэх юм” гэх маягаар асуудалд хандсан тухай мэдүүлэгт дурьдсан байгаа юм. Ингээд Ц.Алдармаа “Хүн рүү хар ус цацчихаад, тоохгүй байх юм, өөр рүү чинь цацна” хэмээн буцалсан ус аваад Д.Оюунтуул руугаа цацчихжээ.Өөрөөр хэлбэл Д.Оюунтуул,Ц.Алдармаа хоёр хоёулаа түлэгдсэн. Харин Д.Оюунтуул нь Ц.Алдармаагаасаа арай илүү түлэгдчихжээ.Тухайн үед “Шинэ үе” продакшны туслах буюу залуу жүжигчин охид ч байсан бөгөөд тэд гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ