Хүч чармайлт шаардахгүйгээр жингээ хасах 10 арга
Та биеийн шингэнээ хадгалж, аяга ус ууснаар цатгалан мэдрэмж төрүүлж, бага идэхэд тусална.
2. Энгийн өөрчлөлт хийхСалатаа тос, майонез зэргээр амтлахаа болиод нимбэгийн шүүс, оливийн тос зэргийг хэрэглэ. Шинэхэн жимс идэхийн оронд хатаасан жимс хэрэглэх гэх мэт энгийн өөрчлөлт оруулснаар та карори хасах боломжтой.
3. Амттандаа хар шоколад сонгоЧихэр жигнэмэг идэхийн оронд хар шоколад сонгоорой. Ингэснээр чихрийн хэмжээг багасгаж, нилээн хэдэн калори хэмнэх болно.
4. Идэх хоолны хэмжээгээ хянаЖингээ хасахыг хүсч байвал зөв хэмжээний хоол идэх нь чухал. Ууттай хөнгөн зуушуудыг уут, савнаас нь идэхийн оронд жижиг тавганд хийж тавиад ид. Хоол иддэг аягаа бага зэрэг багасгаад үзээрэй.
5. Илүү их хөдөлХүнд хэцүү дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч өдрийн турш өмнөхөөсөө бага зэрэг илүү хөдлөхийг хичээ. Ажил, гэр 2-ын хооронд алх, цахилгаан шатаар биш энгийн шатаар явж занш, эсвэл машинаа ажлаасаа холхон тавиад ажилдаа алхаж оч.
6. Калори ихтэй уух зүйлсээс татгалзХийжүүлсэн ундаа, дарс, алкохолтой ундаа зэргийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүний оронд өргөст хэмх, нимбэг, гаа зэргээр амт оруулсан ус ууж бай.
7. Хэт удаан өлсөж болохгүйБага зэрэг өлсөх нь танд сайн талтай боловч өдөржин өлсөж болохгүй. Хэт удаан өлссөнөөс оройдоо хэт их идэхэд хүргэнэ.
8. Амин дэм ихтэй зууш сонгоЗууш, жижиг сажиг хөнгөн хүнс сонгохдоо аль болох амин дэм ихтэйг сонгоорой. Калори ихтэй чипс, жигнэмэгийн оронд хатаасан жимс, самар зэрэг амин дэмтэй зүйл сонго.
9. Оройн хоолоо эрт, хөнгөн идОройн хоолоо орондоо орохоос ядаж 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Орой хэт хүнд хоол идэж болохгүй.
10. Нойроо сайн авДутуу нойртой байх нь өдрийн турш их идэхэд хүргэдэг. Шөнөдөө ядаж 7 цаг унтахыг хичээгээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ