Путин Порошенкотой утсаар ярьжээ
Украины ерөнхийлөгч Петр Порошенко Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярихдаа Украины зүүн нутгийн байдлыг эв зүйгээр зохицуулах өөрийн төлөвлөгөөний гол гол үндэслэлийн тухай танилцуулжээ.
Украины засгийн газар тус орны зүүн нутагт салан тусгаарлагчдын эсрэг дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа юм.
Хоёр талаас олон хүний амь насанд хүрсэн энэ тусгай ажиллагааг Оросын тал гэсгээн цээрлүүлэлт хэмээн үзэж, үүнийг нэн даруй зогсоохыг Украинд уриалж байгаа билээ. Порошенко зүүн нутагт гал зогсоох тухай тушаал гарган, өршөөл зарлаж, зэвсэгт дайчдыг зэвсгээ хураалган, Украинаас гарч явах боломж олгоно хэмээн мэдэгдээд байгаа. Үүнийгээ ч Путинтай утсаар ярихдаа дахин сануулжээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нартай шатдаг хийн асуудал хэлэлцэхдээ Украины тал “Оросын нийлүүлсэн хийн төлбөрийн өрийн асуудлыг зохицуулах” тухайсунжирч буй хэлэлцээг тасалдуулвал Европын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг юу хүлээж байгаа тухай таамаглалыг төрийн тэргүүн нар дэвшүүлсэн байна.
“Төлбөрийн байнгын өртэй байгаа” Украины “Нафтагаз” компани санал болгосон үнээр шатдаг хийн төлбөр хийхийг хүсэхгүй байгаагаас болоодОросын “Газпром” компанихий нийлүүлэхдээ урьдчилсан төлбөр хийх горимд шилжүүлсэн юм. Гэвч Өрнөдийн орнууд хийн асуудлаар буулт хийлгэх найдлагаа орхихгүй байгаа юм. Тодруулбал Европын холбоо гурван талын хэлэлцээ дахин хийхийг Орос, Украины талд саяхан санал болгосон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ