Тавдугаар сарын өрнийн зурхай
Тавдугаар сарын сүүлчээр, Тэнгэрийн ван Дэлхийн вангуудын хоорондох долоон ойртолтын гурав дахь нь тохионо. Энэ хоёр эрхэс хэдийгээр тэсрэлтэт чадалтай боловч, энэ нь энд тэндгүй газар авахгүй байх магадлал өндөр байна. Харин, энэ нь 2011-2016 оны хооронд газар авах бөгөөд хямрал, уналт, сэргэлтийн гэнэтийн өсөлтийг бий болгоно. Энэ нь өнгөрсөнтэйгээ нүүр тулахын тухай (хуучир өрүүд болон татварууд) мөн эрх чөлөөний тухайд юм. Өнгөрсөн зун юу болсныг ойроос шинжилж үзэх нь энэ тав/зургадуугар сард юуг хүлээх вэ гэдгийг хэлж өгөх түлхүүр болох болно. Гэхдээ, өнгөрсөн жилийн хэв маягаа давтах нь бус, тэднээсээ суралцах нь чухал юм. Энэ одны ордууд нь шинэчлэлийн тухай юм. Тиймээс, тэр үед тийм ч жинхэнэ биш байсан зүйл бий юу? Аль эсвэл өнгөрснөө эргэн харах үед тань илүүдсэн, хэрэггүй болж хувирсан зүйлс бий юу? Өмнөх биеэ авч явж байсан байдлаасаа бид юуг бүтээлчээр хөгжүүж авах боломжтой вэ?
Хилэнцийн ордонд байрлах Санчир гариг бидний оршихуйг энэ үйл явдалд туйлын үнэнч байхыг шаардаж байгаа бөгөөд заль гаргаж төвийг сахих нь улам бүр боломжгүй болох болно. Үхрийн ордонд байрлах Ангараг гариг нь нөгөө талаас, гэнэтийн эргэлтүүдийг зөвшөөрөхгүй байх болно. Одоо бол шинийн үрийг тарьж, ирэх саруудад арчилж тойлоод арван нэгдүгээр сард ургацаа хурааж авах цаг юм. Хонь: Боломжууд болон эрсдлүүд бие биенээ тэнцвэржүүлэх болно. Энергийн нөлөөллийг эерэгээр хүлээн авахын тулд танд хувийн сахилга бат хэрэгтэй. Гэхдээ, хэрвээ та тэвчээргүй зан болоод юмсыг эрхшээх гэсэн хүслээ хазаарлаж чадвал, таны бүх төслүүд нэлээдгүй урагшлах болно. Шинэчлэлийн үйл явц хараахан дуусаагүй байгаа бөгөөд зургадугаар сар эсвэл есдүгээр сараас хойшхи хөгжлүүдээ эргэн харах нь танд юмсыг тодорхой болгож өгөх болно. Үхрийн ордонд байрлах Ангараг гариг нь танд шинэ газар нутгийг хаанаас нь эхэлж эзлэх талаар бат суурийг өгөх болно.
Үхэр: Сарын эхэнд өөрийн энергидээ итгэвэл саад тотгоруууд хүчээ алдах болно. Trust your energy at the beginning of May, 10-наас эхлээд Үхрийн ордны газрын бат бөх энергид алиа хөгжилтэй Ихрийн ордны энерги нэгдэх болно. Үүнийг тайвнаар хүлээн авагтун. Бүх зүйлс мөнхийн өөрчлөлтөн дунд байдаг болохоор аливаад уягдах шалтгаан бий гэж үү? Таны мэдэж байгаагаар, хэзээ ч өөрчлөгддөггүй, үргэлж түүнд найдаж болох нэг зүйл бий. Тэр зүйл маш сайхан бөгөөд бодол, мэдрэмжүүд тайван тогтуун үед илэрч гарч ирдэг. Та ямар нэгэн сайхан зүйлийг харах, бүтээх бүртээ түүнийг амталж, таашаагтун.
Ихэр: Тавдугаар сарын эхний хагаст маш олон төрлийн нөлөөллүүд ар араасаа цуврах бөгөөд тэдгээр нь голчлон эерэг өсөлт хөгжлийг авчрах түлхэц байх болно. Гэхдээ тэр олон төрлийн нөлөөлөлд автаж хөл алдаж болохгүй. Зорилгодоо анхаарсан хэвээр байх нь зүйтэй. Сарын хоёр дахь хагаст сансрын нөхцөл байдал эрчимжиж, бүтээлч шинэчлэлийг дэмжих болно. Нөгөө талаас, та чиг баримжаагаа хялбархан алдах хандлагатай байх бөгөөд ингэх нь таныг ядрааж, зоригийг тань мохоох болно гэдгийг санагтун. Яарч сандрахгүйгээр, амарч эргэцүүлэхээ ихэсгэх хэрэгтэй. Тавдугаар сарын сүүлчээр маш тааламжтай гэнэтийн зүйл таныг хүлээж байна.
Мэлхий: Тавдугаар сарын эхний арав хоногт, бүтээлч-нууцлаг чиг хандлага үргэлжилнэ. Шинэ сар гарснаас хойш амьдралын асуудлууд дахин тэргүүн шугаманд гарч ирнэ. Сайхан цагт ч мөн Тэнгэрийн Ван - Дэлхийн Вангийн Талбайн догшин ширүүн энергийн нөлөөллөөр таны дотоод болон гадаад амьдрал ганхах болно. Оюунлаг амьдралд орон зай гаргаж өгөх хэрэгтэй. Ялангуяа харилцаандаа илүү оюунлаг, спиритуаль байх нь зүйтэй. Бусадтай хамт бясалгах, эсвэл арай өөр, илүү том зүйлийг анхаарлын төвд байрлуулагтун.
Арслан: Тавдугаар сарын эхний хорин хоног нь бат бөх суурьтай болохын төлөө санаа тавихын тухай юм. Түүний тулд, Дэлхийн Вангийн энергийн нөөц болон Сугар гаригийн амьдралын төлөөх бүтээлч тэмүүлэл таны мэдэлд байх бөгөөд сарын 15 хүртэл Буд гаригийн аливаад бодитоор ханддаг оюун санааны дэмжлэг дор байх болно. Нар Ихрийн ордонд байрлаж байж л уг энерги хөгжүүн болж чадна. Хүчирхэг Далайн Вангийн нөлөөлөл таны сайн тодорхойлсон, бодит зорилгын төлөө тэмцэх чадварыг сулруулах тул танд өөр эх сурвалжууд хэрэгтэй болно. Тиймээс, өөрийгөө оюун санааны хөгжилдөө зориулагтун.
Охин: Сарын 20 хүртэл, эх сурвалж руугаа буцан очигтун. Маш олон зүйл хүчирхэгжиж, гүнзгийрч, шинэчлэгдэж, энергээр бялхах болно. Та харин тайван тогтуун, бодит хандлагатай байх болно. Тавдугаар сарын дундаас хойш энерги өөрчлөгдөж эхлэх болно. Та өөрийн төвдөө байх шаардлагатай байна. Хэрхэн? Төвлүүлэх ажил болон төвлүүлэх бясалгалыг хослуулан хийх нь хамгийн сайн арга болно. Нэг талаас, бүрэн төвлөрөл шаарддаг өдөр тутмын үйлдлүүд болон биеийн дасгалууд, нөгөө талаас, Надабрахма, Тай Чи эсвэл Дөрвөн чиглэлт бясалгал хийж болно.
Жинлүүр: Энэ сар тайван тогтуун эхэлнэ. Сарын 10-наас эхэлж хөдөлгөөнд орох бөгөөд хараахан ямар ч чиглэлгүй байх болно. Та ихэнхдээ агаарт өлгөөстэй байх бөгөөд юмсыг хэтэрхий өнгөлөгөөр хараад, ямар ч шугам татахгүй байвал хохирогчийн байрлал руу хялбархан орох магадлалтай байна. Сарын 10-наас 20-ныг хүртэл та Тэнгэрийн Вантай хамгийн сайн зохицолтой байх болно: Өөрийн гэсэн зүйлээ хийхийн сацуу хөгжилтэй байх болно. Сарын сүүлчээр Буд, Сугар, Бархасбадь гаригууд уулзалдах үед оргил руу тэмүүлэгтүн. Энэ нь таныг бүхий л түвшинд тааламжтай байлгаж, үзэл харааг тань тэлэх урам өгөх учралуудыг зөгнөх болно.
Хилэнц: Сарын эхний хагаст жаахан гүнзгий харагтун. Одоо бол өнгөрсний аливаа замын саадуудтай орооцолдож цаг хугацаа, энергээ үрэх цаг биш. Чухал зүйлд төвлөрч, чухал бус зүйлсээс энергээ татаж авагтун. Тэгж чадвал бүхий л саад тотгорууд тань тань нөлөөлөх хүчгүй болох болно. Сарын хоёр дахь хагас танаас нэгэн чухал шийдвэрийг шаардаж байна – нэн даруй үр дүнд хүрэх гэсний хэрэггүй. Харин, дуусгаагүй ажлаа, ялангуяа бусадтай харилцах харилцааны дуусгаагүй асуудлуудаа дуусгагтун. Нэн даруй үр дүнд хүрнэ гэж хүлээх хэрэггүй, харин анхаарал болгоомжтой байгтун.
Нум: Тоглонгуй, хөгжилтэй байгтун, юмсыг хөнгөнөөр хүлээж авагтун, юм бүр (дор хаяж) хоёр талтай байдаг. Тэмцэлдэхээ зогсоогтун, ялангуяа дотно харилцаанууд дээрээ, зүгээр л ая зөнгөөр нь орхигтун. Үнэнээсээ танд хамаатай байхыг хүсдэг хүмүүст итгэх нь багагүй энергийг авч ирэх болно. Мөн төслүүдээ цааш нь удирдаж хянах шаардлага байхгүй, үнэндээ, үнэхээр хэрэгтэй зүйлс өөрсдөө л ая зөнгөөрөө хэрэгжих болно. Сарын сүүлчээр таныг Сугар гариг (хайр, гоо үзэсгэлэн) болон Буд гариг (ухаарал, хуваалцахуй) ивээлдээ авах болно. Үүнийг тааламжтайгаар хүлээн авагтун. Ямар нэгэн сөрөг зүйл болохгүй.
Матар: Саад болох хүчнүүдтэй тэмцэлдэж өөрийн энергээ бүү үрэгтүн. Хол илүү эх сурвалжууд танд нээлттэй байна! Тэдгээр дээр төвлөрөгтүн. Мөн өөрийн санааг бодит байдал болгохын тулд яг одоо, яг энд хийж болохоор зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тавдугаар сарын хоёрдугаар хагаст, юмс бага зэрэг хүнд хэцүү болж ирэх бөгөөд зарим зүйлс удааширч даамжрах төлөвтэй байна. Толгойгоо элсэнд наахын оронд нөхцөл байдлыг маш нарийн судалж үзэгтүн. Таны бүхий л нэр төр эрсдэлд орох байсан ч, та ямар нэгэн зүйлийг өөрчлөх ёстой.
Хумх: Тэнгэрийн Ван – Дэлхийн Вангийн гуравдугаар давхцал нь таныг эрх чөлөөг хүсэх хүслээ нягтлан харахыг шаардаж байна. Өөрийгөө болон өөрийн биеэ авч яваа байдлаа яг л шинжлэх ухааны туршилт хийж буй мэт шинжлэн үзэгтүн. Асуух ёстой чухал асуултууд нь: Би үнэндээ ямар төрлийн эрх чөлөөг хүсээд байна вэ? Юунаас болон юуны төлөө би чөлөөтэй байхыг хүсээд байна вэ? Хэрвээ би үнэнч шударга байж чадвал, тэр нь миний хувьд үнэндээ эрх чөлөө болох уу? Эсвэл би зүгээр л бусдыг бодоход бэлэн биш байгаа, тэгээд бусад надад санаа тавиасай гэж хүсээд байна уу? Бусад хүмүүсээс ирэх мэдээллүүд нь танд тодорхой зүйлсийг ойлгоход туслах болно.
Загас: Сарын эхний арван хоногт та бодит болон амарч тайвширсан байдлаар бүтээлч алхмуудыг хийж чадах бөгөөд мөн харилцаануудаасаа эерэг ашиг хүртэх болно. Гэхдээ, сарын хоёр дахь хагаст та сэтгэл хангалуун бус байх хандлагатай болох бөгөөд өөрийгөө хүч чадалгүй, бусдын эрхшээлд байна гэж мэдрэх болно. Та гадны нөлөөллүүдэд мэдрэмтгий байх бөгөөд бие махбодь тань таны анхаарлыг хүсч байна. Яг одоо танд маш бага “хөдөлгөх хүч” байгаа гэдэг нь үнэн бөгөөд энэ нь таны хэт ихийг хүссэн тэр хүлээлтээс тань үүдсэн юм. Хэрвээ та тэр хүлээлтүүдээ биелүүлэхийг оролдвол сэтгэл гонсойхоос өөр зүйлийг олохгүй болов уу.
Ситара 1979 онд Ошогийн шавь болжээ. Одоо тэрээр Германд амьдардаг бөгөөд сүүлийн 12 жил Германы Ошо Таймс сэтгүүлд зурхай бичиж байна. Тэрээр бага байхаасаа л зурхайд сонирхолтой хүүхэд байсан бөгөөд уг сэдвээр хэд хэдэн ном хэвлүүлжээ. Ситара хувийн зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулдаг бөгөөд мөн утас болон skype-аар зөвлөгөө өгдөг. Мөн түүнчлэн, Ситара оюун санааны (spiritual) зөвлөгөө болон амьдралын төгсгөлдөө анхаарах тухай зөвлөгөөг төлбөргүй өгдөг. Тэрээр одоо барууны эрэлчдэд зориулж уламжлалт адвайта ведантагийн тухай ном бичиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ