Цаг үргэлж эрч хүчтэй байх 6 арга

1. Бодох цаг өдөр бүр гаргах.

Өглөө болгон “өдрөө бүтээх” бодох цаг гаргах хэрэгтэй. Тухайн өдрөө ямар болж өнгөрөөсэй гэж бодож байна вэ, бүх ажил үйлс тэнь бүтвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? гэх зэргийг бодож, төсөөлж, мэдрэх цаг гаргах. Хэрвээ ингэж бодож, төсөөлөх үед эргэлзээтэй сөрөг мэдрэмж орж ирвэл түүнтэйгээ тэрсэлдэхийн оронд, “Би энэ сөрөг мэдрэмжээ, сөрөг бодлоо орхиж чадах уу, бүр яг одоо орхиж чадах уу?” гэж бодоход тэрхүү мэдрэмж гайхалтай хурдан алга болдог. Тэгээд цааш нь  ажил үйлс амжилттай бүтэж байгаагаа үргэлжлүүлэн бодож, төсөөлж, мэдрэх.

2. Өөртөө байнга сануулах.

Эргэн тойрон, хавь орчиндоо, хаашаа л харна зорилгын хийгээд, төлөвлөгөөний дагуу хийх ёстой зүйлүүдийг гүйцэтгэхэд чиглэсэн, өөрийгөө өдөөх, урамшуулах, эрч хүч өгөх амжилтын тарни, зураг, урмын үгс, хийх болон үл хийх ажлын жагсаалтыг өөрт харагдахаар байрлуулж байнга сануулах орчинг үүсгэж, мөн өдөр болгон амжилтад хүргэх ном, нийтлэл унших, аудио ном, сургалт семинар зэргийг сонсож байх. Ингэж чадвал өөрийгөө эрч хүч, урам зоригтой байлгахаас гадна хийх ёстой юмаа хийх сахилга баттай болно.

3. Урам хугарч, эрч хүчээ алдаж байгаагаа анзаарсан үед доорх 3 асуултыг өөрөөсөө асуух.

-   Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар бодол бодов?

-   Би урам хугарах, эрч хүчээ алдах  ямар юман дээр анхаарлаа төвлөрүүлэв?

-   Эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд би юу бодох вэ, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?

4. Өдөр болгон талархлаа илэрхийлэх.

Юунд баярлаж байна түүнийгээ илэрхийл. Талархалын дэвтэртэй бол түүн дээрээ бич. Цаг агаар сайхан байгаад, эрүүл энх байгаад, үр хүүхэдтэй, хань ижилтэй байгаад, ажилтай амжилттай байгаадаа бүгдэд нь талархах.

5.  Өдөр болгон зорилгын дагуу ямар нэгэн үйл хийх.

6. Дээрх 5 аргыг хэрэглэснээр үнэхээр эрч хүч орж, хийх юмаа хийж байна, ажил үйлс бүтэж байна гэдгийг анзаарч мэдэх нь маш чухал юм.

Хэрэв “өдөр бүр энэ бүгдийг дагаад байхад олигтой үйлчлэхгүй байна, болохгүй байна” гэдгийг өөртөө байнга давтан хэлэх юм бол энэ бүгд огт үйлчлэхгүй. Харин жаахан ч гэсэн эрч хүчтэй байх хугацаа нэмэгдэж байна, бага ч гэсэн үйлчилж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр үйлчилж эхэлдэг.

Жишээ нь:  уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадсан бол энэ бүх аргыг хэрэглэсэн учраас үйлчилж байна гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Машины зогсоол зовлонгүй олдвол нээрээ л машин зогсоол зовлонгүй олдлоо гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Автобус удаан хүлээгээгүй бол автобус хүртэл хурдан ирлээ гэдгийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд энэ бүгдийгээ амжилтынхаа дэвтэр дээр ч гэсэн бичиж болно.

“Хүмүүс үргэлж эрч хүчээ удаан хадгалж чадахгүй байна гэж хэлдэг. Усанд орсны дараа ч гэсэн бид тэр шинэхэн цэвэрхэн байдлаа  удаан хадгалж чаддаггүй. Тийм л учраас өдөр болгон түүнийгээ давтан хийх хэрэгтэй болдог.”- Zig Ziglar

Эрч хүчээ хадгалахын тулд мөн ялгаагүй  ӨДӨР БҮР дээрх 6 аргыг ДАВТАН ХИЙЖ  өөрийгөө өдөөж, урамшуулж, хийх ёстой юмаа хийж, хүссэн зүйлээ бодит болгож чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ