Хөргөгчөө нээгээд нүүрний маскаа бэлдээрэй

Гэртээ амарч буй бүсгүй таньд хөргөгчинд тань бэлэн байгаа бүтээгдэхүүнээр нүүрний арьсаа хэрхэн арчилж маск бэлтгэх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе! Эхлээд өндөгний маск хийцгээе.

- Нэг ширхэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад, угааж цэвэрлэсэн нүүрэндээ хөвөнгөөр жигд түрхэнэ. Энэ маскийг 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана.

- Бас өндөгний цагааныг нимбэгтэй хольж сайтар хутгаад нүүрэнд маск тавиарай. Энэ маскийг 15 минут байлгаад л бүлээн усаар угаана.

- Арьсаа булбарай зөөлөн болгохын тулд сүүнд дүрсэн талхыг нүүрэндээ 10-15 минут тавихад л хангалттай.

- Тослог ихтэй батга гардаг нүүрэнд төмсний маск сайн. Үрж нунтагласан төмсөн дээр нэг халбага зөгийн бал хийж хутгаад нүүрэндээ 20 минут тавьсанаар нүүрний тослогийг тэнцвэржүүлдэг.

Амралтын өдрүүдэд арьсаа арчлан сайхан амраарай бүсгүйчүүдээ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ