Ээж нь түлэгдсэн хүүгээ эмнэлэгт хаяад явжээ
Алтангэрэл гэх 15 настай хүүд туслая гэж бодоод өнөөдөр Мөнгөн Гүүр эмнэлэг дээр очиж хүүтэй уулзлаа бас эмчтэй нь ч уулзлаа. Энэ хүү маань гэртэйгээ шатаад энэ эмнлэгт 2сар болж байгаан байна алтан гартай Бат эрдэнэ эмчийн буянаар энэ хүүд амьдрах хувь дахин заяалаа Ээж нь гэх Эрдэнэчимэг гэдэг хүн хүүхдээ сүүлдээ энэ эмнэлэгт хаяаад явсан гэж байгаа ийм эх хүн гэж байх уу !!! Эмчийн яриагаар бол хүүг асрамжийн газар өгмөөр байна гэсэн юм гэтэл зарим нэг асрамжийн газрыхан хүүг нүд үзүүрлэн бие аваад явах чадваргүй тул авах боломжгүй гэсэн хариулт өгсөн гэж байгаа ийм юм байж болох уу !!!
Хүү сарын дараа гэхэд хөл дээрээ босоод явчихна гэж эмч нь хэллээ
Уг эмнэлэгт нэг палатанд хамт эмчлүүлж байгаа Хип Хоп Холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр нь хүүгийн ээжид замын зардал болох 40,000 төгрөг явуулсан боловч хүүгийн ээж одоо болтол хүү дээрээ эргэж ирээгүй утсан ч холбогдохоо болъж энэ эмнэлэгт тэр чигт нь хаяаад явчлаа гэж Хариуцсан эмч Бат эрдэнэ болон өрөөныхэн хүмүүс хэлж байлаа.
Ш.Батбаяр болон сайн санаат хүмүүс хүүд туслаж дэмжиж иргэлтэнд ирсэн хоол унднаасаа өгдөг гэж ярьж байлаа . Оюунлаг Нийгмийн залуус ТББ болон Facebook group-н Сайн сайхан үйлс бүтээцгээе. Залуус нэгдэл -н маань сайхан сэтгэлд залуус хүүд туслахаар боллоо . Сайн санаат элэг нэгт ахан дүүс минь энэ хүүд тусламжийн гараа сунгаж ирээдүй бэлэглэе
СЭТГЭГДЭЛ БИЧИХ