Залуус хүний наймааны эсрэг маргааш нэгдэнэ
Хүний хорвоогийн байж боломгүй гутамшиг, амьдын яргалал, сэрүүн там та бидний зурагтаар л үздэг байсан, хол ангид гэж төсөөлдөг байсан ХҮНИЙ НАЙМАА төрөлхи эх оронд минь сүлжээ болон цэцэглэж, цэцэг цэврүү шиг хөөрхөн охидыг маань, харгалзах хүнгүй өнчин тэнэмэл хүүхдүүдийг минь хулгайлж, урхидан авч одох болсоор олон жилийн нүүрийг үзлээ. Өнөөдөр ч энэ бүхэн байсаар л байна, хамгийн эмгэнэлтэй нь бид харсаар байж өртсөөр байна, хамгийн аюултай нь та бидний хэн нь ч энэ харанхуй нүхэнд унахгүй гэх баталгаа алга.
Хормын тачаалын төлөө хүний амьдралыг сүйтгэдэг новшнуудад шанг нь өгөх цаг болсон !!! Хүнийг эд бараа мэт худалдан арилждаг араатнуудыг Монголын нийгмээс арчих цаг болсон !!! Үүнийг цагдаа ганцаараа дийлэхгүй, ТББ шийдэж чадахгүй, гагцхүү Монгол залуус зоригтой байж, бусармаг зүйлийн эсрэг тууштай зогсож, хамтран нэгдэж, нийгэмд хүчтэй дуу хоолой болж чадсан цагт л хүний наймаа зогсох болно. Охид бүсгүйчүүд маань өөрсдөө цуурхал биш бодит мэдээлэлтэй байж, бусдад хууртан мэхлэгдэхгүй, урьдчилан сэргийлж чаддаг болвол хүний наймаа 50 хувь багасах болно. Бид байнга сэрэмжлүүлэх болно.
Лантуун дохио ТББ “Хүний наймааны эсрэг залуусын үндэсний хөдөлгөөн”-г зарлаж байна. Бид хий хоосон орилох биш олон 1000 хүний бодит амьдрал, гашуун нулимсыг цаасан дээр буулган төр засагт шаардлага хүргүүлэх гэж байна, түүндээ олон 1000 залуусын гарын үсэг, хорсол бухимдлыг хавсарган хүргүүлэх гэж байна, та ч гэсэн ирж гарын үсгээ зурах хэрэгтэй. Гадаад оронд байдаг Монголчуудаас гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа удахгүй эхлэх болно.
14 настай охиныг удаа дараалан хүчиндсэн, тэр одоо 7 сартай жирэмсэн, амьдралдаа бусдаас мөнгө зээлж үзээгүй охин биеэрээ бусдын өрийг төлөн харанхуй өрөөнд хэвтэх болсон, Ганзориг ахын охины хэрэг шийдэгдээгүй, асрамжийн газрын хүүхдийг сургах нэрээр гадаад авч яваад хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн, 10 настай охиныг хэвтэрт ортол нь зодсон ч “Ахуйн хэрэг өөрсдөө учраа ол” гээд буцаасан. 100-с илэрдэг нь 10 !!!
Аюултай гэж түлхснээр аюул биднээс холдон одохгүй, харин ч түүнтэй илүү ойртож, түүнийг илүү таньж, аюулыг давсан зоригтой байж, ОЛУУЛАА тэдний хувьд бид өөрсдөө АЮУЛ болох ёстой.
Өөртөө хайртай, гэр бүлдээ хайртай, эх орондоо хайртай бүх Монголчуудыг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ЛАНТУУН ДОХИО ТББ
Хаана ; Туул рестораны ард талд ART HOUSE CENTER
Өдөр цаг : 2013.05.05-ны 12:00-18:00 цаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ