Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ
Германы Дюселдорф хотноо Европын цуврал тэмцээнүүдийн нэг болох Гран при өчигдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд 55 орны эрэгтэй 213, эмэгтэй 155 оролцож байгаа. Харин манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй есөн тамирчин хүч сорьж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн барилдаан боллоо.
Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Г.Болдбаатар, Г.Хэрлэн нар хүч үзсэн бол 66 кг-д Д.Төмөрхүлэг, А.Батсуурь нар зодоглолоо. Эдгээр бөхчүүдээс 66 кг-ийн дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг л ганцаараа хүрэл медаль хүртсэн юм.60 кг-д зодоглосон Г.Болдбаатар Парисын их дуулгад түрүүлсэн бол энэ удаад гуравдугаар тойрогт Оросын бөх Арам Григорянд хожигдож, тэмцээнээ өндөрлөсөн. Харин Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт Японы бөх Тору Шишимид ялагдаж, тэмцээнийг дуусгасан юм. Энэ жинд Тору Шишими түрүүлсэн бол мөнгөн медалыг мөн л Японы бөх Юма Ошима хүртлээ. Харин хүрэл медалийг Оросын бөх, Лондоны олимпийн аварга Арсен Гялстан болон Францын Винсент Лимар хүртлээ.Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ