АНУ: Гутлын өсгийд тэсрэх бөмбөг хийсэн байж болзошгүй
АНУ-ын Засгийн газраас онгоцонд тэсрэх бөмбөг авч орохын тулд гутлынхаа өсгийд нууж авч орох хоёр ч тохиолдол илэрсэн тул хяналт шалгалтаа чангатгажээ. Хүмүүсийн ачаа тээшийг шалгахын зэрэгцээ өмсөж зүүсэн хувцсыг нь ч сайтар шалгах ёстой гэсэн сануулгыг мөн өгчээ.
2011 онд ч мөн иймэрхүү хэрэг гарч байсан бөгөөд Парисаас Майами руу нисэх онгоцонд Бритон Ричард Рейд хэмээх эр гутлынхаа өсгийд тэсрэх бөмбөг нууж тээвэрлэж яваад баригдаж байсан юм.
Энэ удаагийн сануулгын өмнө ОХУ руу ооны саванд тэсрэх бөмбөг нууж хил нэвтрүүлэхийг завдаж магадгүй хэмээн мөн анхааруулж байсан. АНУ-ын зүгээс олимпийн наадмын үеэр элдэв халдлага гарахаас нэлээд сэрэмжилж тус улсад аюулгүй байдлыг маш сайн сахихыг сануулсан билээ.
Тиймээс ч ОХУ-ын тэнгисийн цэрэг хар далайн эрэгт хамгаалалтад гарсан байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ