Мао Асадагийн амжилтад ээжийнх нь үхэл нөлөөлсөн үү

Өчигдөр болсон уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино хэмжээний тэмцээнд хүмсүүсийн анхаарлын төвд байсан тамирчид бол Японы тамирчин Мао Асада болон Өмнөд Солонгосын Ким Юна, ОХУ-ын залуу тамирчин Юлия Липницкая нар байлаа.

Үзэгчид тэдний тулааныг олон хоног хүлээсэн. Мөсөн дээрх тулааны жинхэнэ эзэд өнөө орой тодрох хэдий ч өчигдөр болсон тэмцээн оноонд чухал нөлөө үзүүлэх юм. Өчигдрийн тэмцээнд Ким Юна тэргүүлсэн. Харин хүмүүсийн хүлээж байсан шиг өрсөлдөөн болоогүй. Юнагийн гол өрсөлдөгч гэгдэж байсан Мао Асада өчигдөр тун амжилт муутай байсан бөгөөд онооны нийлбэрээр тэрээр 16-д бичигдсэн юм.

{!!!left!!!}Ийнхүү түүний амжилт унах болсон шалтгаан ээж нь нас барсантай холбоотой байж магадгүй хэмээж ярьж байна. Учир нь тэрээр ээжийнхээ үхэлд одоо хэр нь эмзэглэж явдаг ажээ. Түүний ээж Асадаг Канадад байхад нь нас барж байжээ. Тамирчин маань өөрийн бүх л чадлаараа үзүүлбэрээ үзүүлсэн ч гэсэн өөрийн хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Түүний энэхүү гунигт мэдээг хуваалцаж стадионд байсан хүмүүс түүнтэй хамт нулимс дуслуулж байсан юм. Асадагийн ээж элэгний хүнд өвчнөөр өвдөж байгаад 48 насандаа өөд болжээ. Тэрээр өмнө нь "Ээждээ олимпийн медаль авчирч баярлуулахыг хүсдэг" хэмээн ярьж байжээ.

Өөөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж олимпийн аварга болох хамгийн сүүлчийн найдвар түүнд өнөө орой тохиох юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ