“Одонгийн охин” Г.Отгонцэцэг их ичимхий нэгэн гэнэ

Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Г.Отгонцэцэг өөрийнхөө талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр 2003 онд гуравдугаар курсын оюутан байхдаа УДЭТ-ийн “Дурлахыг хориглоно” жүжгийн Хатнаагийн дүрд тоглох санал ирж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан миний сэтгэлд наран гийж баяртайгаар хүлээн авч тоглож байсан гэжээ. Түүнийгээ ч босго өндөртэй тайзнаа алхсан анхны гараа гэж боддог хэмээн ярьжээ.

Г.Отгонцэцэг амьдрал дээр тоглодог дүрүүдээсээ тэс өөр хүн гэнэ лээ. Эмэгтэй хүний хувьд их зөөлөн, бас ичимхий тэгсэн хэрнээ нэлээн эрх хүмүүстэй их нийтэч харьцдаг. Түүнчлэн гомдохдоо амархан, бусдыг ойлгож чадах чинээгээр туслахыг боддог аж.

Тэрбээр, “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг. Би бол их мөрөөдөмтгий. Жүжигчин хүнийхээ хувьд дэлхийн театрт очиж мюзикл жүжиг, кинонд тоглож дүрээ мөнхлөхийг хүсдэг. Харин бүсгүй хүний хувьд ихэр хөөрхөн хүүхдүүд гаргаад, хань нөхөртэйгээ гэр бүлийн аз жаргалыг мэдэрч амьдрахыг хүсдэг” хэмээжээ.

Түүний аав Увс аймгийн Завхан сумынх аж. Харин ээж Сүхбаатарын Баяндэлгэрийнх юм байна. Манайх ам бүл олуулаа. Жирийн л нэг сэхээтэн айл хэмээн гэр бүлээ тодотгожээ. Улмаар гэр бүлийнх нь маань элэг бүтэн, эрүүл саруул байгаа маань миний амьдралын хамгийн том баялаг, аз жаргал минь гэж бодож явдаг аж. Тэрбээр өөрийгөө одонгийн охин хэмээн тодотгожээ.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ