Би гэр бүлтэй бүсгүйд хайртай

Хайраараа үрээ тэжээхэд нь харж атаархдаг. Халамжаа ханьдаа өгөхөд нь хардаж санааширдаг. Үзэсгэлэнт цэцгийн мандлаас, түрүүлж таслагдсан хайрын сарнай болохоор би гэр бүлтэй бүсгүйд дуртай. Би ийм л бүсгүйд дурлачихсан. Зүг чигээ алдсан, бүр хаашаа ч чиглэхийг нь үл мэдэх түнэр харанхуйн дунд төөрч будилсан тэнэгхэн сэтгэл хөдлөл минь. Магад хүний дагаж мөрдөж болох цорын ганц мухар сүсэг нь хайр мэт боловч тэр хүн гэр бүлтэй. Амьдралынхаа төлөө зүтгэж буй амьдралын хань, авч тосох бяцхан үр нь хүлээж байгаа.

Амьдрал гэдэг хатуу, харгис. Аятайхан тогловол жаргах хожих бооцоо. Гэхдээ хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй тэнэгхэн сэтгэл хөдлөл, түр зуурын сэтгэлийн цэнгэлийг тэр гэр бүлийн амьдралаас илүүд тавьж чадахгүй нь.

Амраг минь намайг уучил. Одоо л хоёулаа болъё. Хэзээ ч хэлж чадахгүй гэж бодож байсан үгээ одоо л зориг гарган хэлье. Насан туршийн амьдралд чинь толбо болон харлахыг бодсонгүй. Амьдралыг хамтдаа тууллаа гэхэд алаг үрийг чинь өнчрүүлэхийг зүрхэлсэнгүй.  Чи надаас ихийг алдах болохоор, сэтгэл хөдлөлийнхөө золиос болгохыг хүссэнгүй чамайг.

Хайрт минь,. Яг одоо хоёулаа бүгдийг орхие

СЭТГЭГДЭЛ БИЧИХ