13 настай охин 61-тэй өвөөгөөс жирэмслэж, 3 ихэр төрүүлжээ
Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санта-Доминго хотод 13 настай охин жирэмслэж, 3 ихэр хүү төрүүлсэн нь олны гайхшрлыг төрүүлжээ. Хүүхдүүдийн эцэг 61 настай өвөө хүүхэд төрсөн цагаас зугтан, алга болоод байгаа гэнэ. Түүнийг цагдаагийнхан насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн дарамтанд оруулсан хэмээн үзэн, эрэн сурвалжилж байгаа аж. Ихрүүд хугацаанаасаа өмнө төрсөн бөгөөд одоо эрчимт эмчилгээнд ороод байгаа гэнэ. Залуухан ээж орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа 3 хүүтэй болсондоо ихэд баяртай байгаа хэмээжээ. Тус улсад 18 наснаас доош хүүхдийг сексд уруу татсан тохиолдолд 20-30 жилийн ял оноож, 2000-10000 ам долларын торгууль ногдуулдаг чанга хуультай гэнэ.
mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ