41 настай барби цуглуулагч эр

Стэнли хэмээх 41 настай энэ залуу жилд 30 мянган ам.долларыг барби хүүхэлдэйнд зарцуулдаг ажээ. Одоогоор түүний цуглуулганд 3000 гаруй хүүхэлдэй байдаг тухай тэрээр ярьсан байна.
Түүний дөрвөн өрөө байр нь бүхэлдээ хүүхэлдэй цуглуулга бөгөөд унтлагын өрөө тэр ч бүү хэл угаалгын өрөөндөө ч дүүрэн хүүхэлдэйнүүдтэй гэнэ. Стэнлигийн цуглуулганд хамгийн үнэтэйдээ мянган ам.долларын үнэтэй барби байдаг аж. Бараг музей болгож болохоор их,олон төрлийн хүүхэлдэйтэй.
Тэрээр 1997оноос эхлэн барби цуглуулж эхэлжээ. Барби цуглуулагч эр сард 20 орчим хүүхэлдэйг сандаа нэмдэг юм байна. Үүнээс өмнө Стэнли тоглоомон онгоц, мотоцикл, машин цуглуулдаг байсан аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ