Эрчим хүчний хэрэглээний өдөрлөг болно

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь 11 дүгээр сарын 22-ний өдөр бүх салбар төвүүдэд "Хэрэглэгчдийн өдөр"-ийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд цахилгааны төлбөр төлөх шинэ хэлбэрүүдийг танилцуулж, үнийн урамшуулал болон шинээр ашиглалтад орсон орон сууцны борлуулалтыг хүлээн авах, дэд станц, шугам тоноглолын өмчлөл шилжүүлэх, сүлжээнд шинээр холбох зэрэг олон төрлийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөмжийг өгч, тоолуур баталгаажуулах, суурилуулах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилэх аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ