Хийлч Дээгий "ая" барьсан уу

Манай улсын хийлчдийн нэг Дээгий саяхан нэгэн арга хэмжээн дээр алдаа гаргажээ. Тэрээр "Wolfram Langer" шоунд оролцож, уран бүтээлийнхээ дээжээс эгшиглүүлсэн байна. Энэхүү шоунд оролцохдоо "body-art" хийлгэсэн байсан бөгөөд “бие дээрээ тоглосон аяныхаа нотыг бичүүлсэн" талаарх бяцхан нууцаа дэлгэсэн байна.
Үүнээс гадна хийлч бүсгүй маань тоглолтынхоо үеэр том алдаа гаргаж, фонаграм тавьж байсан нь илэрчээ. Үүнээс нь болж чамгүй зүтгэл гаргасан хийлч бүсгүйн тоглолт талаар болох шахсан бөгөөд уг шоунд оролцогчид энэ талаар бага зэрэг шивэр авир хийх нь сонсогдсон.
Тэд хоорондоо дуучдыг “ам барьсан”хэмээн ад үздэг. Харин хөгжимчид дуугаа бичүүлчихээд наана нь хөгжмөө барьж, жүжиглэхийг юу гэх вэ, “ая барих” гэх үү хэмээн жиг жуг ярилцаж байх нь анзаарагдсан.
Х.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ