ДОХ-ын шинэ төрлийн нян илэрчээ

Эрдэмтэд хүний дархлал хомсдлын шинэ төрлийн вурус илрүүлжээ. ОХУ-ын Новосибирскийн эрдэмтэд энхүү шинэ нянгаар өвчилсөн хүмүүсийг Сибирь, Чечен, Казахстан болон Киргизэд илүү их байгааг баталсан байна.

ДОХ-ын нян нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг бөгөөд энэ нян нь бусдаасаа илүү амьдрах чадвар, нэлээд аюултайбайж болзошгүй хэмээж байна. Шинэ төрлийн халдварыг 02_AG/A хэмээн томъёолоод байгаа.

ДОХ-ын С төрлийн VICH-1 гэсэн төрөл нян Африкийн орнуудад илүүтэй тархсан байдаг бол В төрлийн нян АНУ болон Европын орнуудад тархацтай аж. Харин Орост А/1/ гэсэн хэлбэр тархсан байдаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ