Нийслэлийн төсөв 82 тэрбумын ашигтай гарчээ
2013 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 230.9 тэрбум төгрөгийн зарлагыг санхүүжүүлжээ. Ингэснээр нийслэлийн төсөв 82 тэрбум төгрөгийн ашигтай гарч байгаа аж.
Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нийт 191.1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 136.4 тэрбум төгрөг буюу нийт зардлын 71.4 хувийг санхүүжүүлжээ. Энэ онд нийслэлийн орон нутгийн төсөвт 440.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 490.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 41.5 тэрбум төгрөгийг өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлтээс санхүүжүүлэхээр батлагдсан юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ