Зэсийн баяжмалыг Хятадын хилээр нэвтрүүлэхээр болжээ

Оюутолгойн зэсийн баяжмалыг өнгөрсөн долдугаар сарын 9-нөөс экспортолж эхэлсэн ч Хятадын хилээр нэвтрүүлэлгүй, гаалийн баталгаат агуулахад хадгалж байсан. Харин гаалийн холбогдох албан тушаалтнууд өнгөрсөн баасан гаригаас баяжмалыг хилээр нэвтрүүлж, зэс хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэхийг зөвшөөрсөн тухай “Financial Times” болон “Metal Bulletin”-ийн цахим хуудсанд мэдээлжээ. Долдугаар сараас зэсийн баяжмалаа дэлхийн энд хүргэж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 38,000 тонн бүтээгдэхүүн Ганц модны боомтын гаалийн агуулахад хуримтлагдсан бөгөөд импортлогчид нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах хүртэл “Рио Тинто” компани баяжмалаа Оюутолгойн ордын агуулахад хадгалж байсан билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ