Жүжигчин А.Ганчимэгийн эндүүрмээр ижилхэн эгч

“Хэцүү анги” киногоороо олны танил болсон жүжигчин А.Ганчимэг нэг хэсэг Драмын театрын чимэг болж байсан ч гарсан билээ. Тэрбээр өдгөө “Хувьсал” продакшны нүүр царай болж буй авьяаслаг уран бүтээлчидтэйгээ амжилттай хамтарч байгаа. Тэдний хийсэн хамгийн анхны дэлгэцийн бүтээл болох“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонь долоо хоног бүрийн хамгийн шилдэг ашиг орлоготой киногоор шалгарч, үзэгчдийн таашаалд нийцсээр байна. Залуухан хөөрхөн жүжигчин бүсгүй дээрээ нэг эгчтэй. Тэгвэл жүжигчин бүсгүй маань өнөөдөр эгч А.Уянгаа сурталчлан, бүр түүний цуглуулсан “Swarovski” брэндийн зүүлт чимэглэлээр “гайхуулаад” авчээ. Хоорондоо бараг ялгарахын аргагүй адилхан төрсөн эгч дүүс өөрсдийн зургаа цахим хуудсандаа тавьсан бөгөөд “Бид хоёр адилхан байна уу” хэмээн үзсэн хүн бүрээс асууж суугаа аж...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ