"Эмнэлгийн ажилтны үүргээ биелүүлээгүйгээс охин минь нас барлаа"
Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал танаа:
2013 оны 9-р сарын 26-ний өдрийн 17-н цагт СБДүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 6-25-1 тоотод оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь тус дүүргийн харъяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогын оноштой СБДүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн хүлээн авах тасагт өөрсдийн биеэр очсон.
Хүлээн авах тасгийн их эмч Б.Соёл-Ундрах хүлээн авч тус эмнэлгийн тасагт хэвтүүлсэн. Улмаар хүүхэд маань шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл гэдэс нь хүчтэй базалж өвдөж эхэлсэн. Энэ хугацаанд ээж би 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэд өөрийн биеэр очиж хүүхдийн биеийн байдал дордоод жижүүр эмчийг дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч дуудаж өгөөгүй болохгүй бол би өөрөө дуудъя гэхэд чи дуудахгүй эмчийг сувилагч дууддаг гэж хэлсэн.
Охин маань байж ядаад амь нь тэмцсэн байдалтай орноос зуурч ээжийгээ /намайг/ цааш нь түлхэж байсан. Аргаа ядсан ээж болох П.Ариунаа би сувилагч нарт очин охинд минь ядаж өвчин намдаах тариа ч болтугай хийж өгөөч гэж гуйсан боловч өглөөний 8 цаг 20 минут гэхэд ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан нойроо харамлан унтаад байсан.
Хэвтсэн хугацаанд маш их хэмжээний шингэн алдаж доошоо суулгаж долоон ширхэг памперс хэрэглэсэн. Аргаа барсан эцэг, эх, ах дүү бид Улсын ганц хүүхдийн эмнэлэг болох Эх нялхсын төв рүү авч явах саналыг хоёр удаа тавьсан боловч биднийг үл тоосон.
Сүүлдээ охин минь өглөөний 7 цагийн үед өвчин нь улам хүндэрч, байж суухын аргаүй болоход ээж би уйлаад 2 сувилагч руу дахин очиж хэлэхэд миний нулимсыг харсандаа ч тэр үү сая нэг юм жижүүр болох Г.Оюунчимэг эмчийг дуудаж охиныг минь үзээд хүндэрчихсэн байна шдээ эртхэн хэлэхгүй гээд толгой сэгсэрч яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн. Шөнөжингөө их хэмжээний шингэн алдсаны улмаас судас нь хагараад шинжилгээ хийж чадаагүй.
Анх охиныг минь хүлээн авч хэвтүүлэхдээ хүнд оноштой гэж хүлээн авчихаад жижүүрийн эмч, сувилагчид хүнд гэж хүлээлгэн өгөөгүй, улмаар ээжид нь хүнд байна гэж хэлээгүй, эмнэлэгт ирсэн шөнөдөө үзэж хянаагүй, эмчилгээ хийгээгүй байснаас болж 2013 оны 9-р сарын 27-ны өдөр эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүйн улмаас миний охин эмнэлэгт хэвтээд 30 цаг гаруй болоод нас барсан.
Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь миний нүдэнд одоо ч харагдаж сэтгэл минь өмөрч гол минь гонсойж сууна. Тэгш хүртээмжтэй үйлчлээгүй, эмнэлгийн ажилтны ажил үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй, хүйтэн хөндий цэвдэг шиг сэтгэлээр хандсанаас болж миний охин хорвоог орхисон гэж бодож байна.
/ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ САЙДЫН 135-Р ТУШААЛ ЗӨРЧИГДӨН/
Хариуцлага алдсан :
Эмч Б.Соёл-Ундрах, Г. Оюунчимэг
Сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарт хатуу хариуцлага тооцно уу!!!
Энэ 3 настай охин таны хүүхэд, ач зээ гээд та ганцхан удаа бодоод үзээч ээ!!!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ