СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг иргэн амь насаа алджээ
Зам тээрвийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алдаж нэг хүн эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн бойны тоот гудамжинд автомашин мөргөлдсөн” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад иргэн "С" /эр.55н/ нь Toyota Carina маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Т-ын жолоодож явсан Volvo FMFH маркийн автомашины араас мөргөж, жолооч С /эр.55н/ амь насаа алджээ.
Мөн нэг зорчигч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Иймд, жолооч нар замын хөдөлгөөны дүрмээ баримталж, хурдаа тохируулан болзошгүй осол гэмтлээс сэргийлэх шаардлагатай. Автомашины дундаж хурдыг 5 км цагаар багасгахад зам тээврийн осол 5 хувиар буурдаг судалгаа бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ