Монголбанк “Финтек-Фестивал-2024”-д оролцож байна
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын Финтекийн холбоо, "Тэрбум мод" сан, Голомт банк, М банк болон "Оптимал энд Макс", "Сторпэй" ХХК-иудын хамтаар Сингапур улсад 11 дүгээр сарын 6-8-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Финтек-Фестивал-2024” арга хэмжээнд оролцож байна.
Фестивалд дэлхийн 150 орны банк, санхүүгийн байгууллагуудын 66 мянга гаруй төлөөлөгчид оролцож, салбарын эрх зүйн зохицуулалт, инноваци, технологийг уялдуулах замаар дэлхийн санхүүгийн экосистемийн ирээдүйг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү арга хэмжээг Сингапурын Төв банк 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж буй бөгөөд дэлхийн хамгийн том, нөлөө бүхий санхүүгийн технологийн буюу финтек арга хэмжээ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ