Алтны ханш дахин дээд амжилт тогтоолоо
Алтны ханш оны эхнээс бараг 40 хувиар нэмэгдэж унцийн үнэ нь 2800 ам.доллар болсныг Comex биржийн арилжааны мэдээ харуулав.
Үнэт металлын үнэ ийнхүү түүхэн дээд үзүүлэлт харуулсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрны тодорхойгүй байдал, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, мөн Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй холбоотой юм.
Сарын өмнө алтны үнэ нэг унци нь 2700 ам.доллар давсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД