Аравдугаар сарын 31-нийг хүртэл цаг агаар тогтуун байна
Цаг агаар аравдугаар сарын 31-нийг хүртэл харьцангуй тогтвортой байна. Өнөөдрөөс буюу аравдугаар сарын 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр байна. Аравдугаар сарын 24-нд Маргааш буюу аравдугаар сарын 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Түүнчлэн цаг агаарын ерөнхий мэдээг хүргэвэл:
-
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3..-+2 градус дулаан;
-
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан;
-
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +10...+15 градус дулаан;
-
Бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
ЦУОШГ-аас хөрс 20 см-ийн гүн хүртэл хөлдөж эхлэх хугацааг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн тооцоолжээ. Тодруулбал, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Булнай, Гичгэний нуруугаар аравдугаар сарын дундуур, баруун аймгуудын зарим, говийн нутгийн ихэнх хэсгээр арваннэгдүгээр сарын эхээр, бусад нутагт аравдугаар сарын сүүлчээр байх төлөвтэй байна.Иймд малчид, иргэд та бүхнийг өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД