Дуучин О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар тодорлоо


"Авьяаслаг монголчууд" шоуны 2016 оны ялагч, "Авъяаслаг америкчууд" шоунд оролцож үзэгч, шүүгчдийн талархал хүлээсэн дуучин О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар тодорлоо. 

Нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй салбар салбарын шилдэг хүмүүс, корпорациудыг алдаршуулдаг "The knigths awards" ёслол аравдугаар сарын 14-нд Малайзын Филармонийн танхимд боллоо. 

30 орчим орнууд оролцсон нэр хүндтэй энэ шалгаруулалтад Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцон "The Outstanding Country of the Year" номинацид нэр дэвшээд, Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин