Хятадад явагдаж буй “Цагаачлалын давалгаа”

Энэ сарын 4-нд, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадын чинээлэг давхаргад орох иргэд гадаад руу олноороо цагаачилж буй талаар мэдээ цацагдав. Зөвхөн 2012 онд Хятадаас Канад руу цагаачилсан иргэдийн тоо 32900 хүрч, Хятад улс нь Канад руу “цагаачлагч экспортлогч” хамгийн том улс болжээ.

 

Энэ оны 1 сард гарсан “Хятадын олон улсын цагаачлалын тайлан 2012”-д дурдсанаар Хятадын шинэ үеийн түүхэн дэх 3 дахь удаагийн цагаачлалын давалгаа явагдаж байна гэжээ.  Өнгөрсөн 2 удаагийн цагаачлалын даваалгаатай харьцуулахад энэ удаагийнхад чинээлэг давхаргынхан болон бизнес эрхлэгчид зонхилж байна. Тайланд дурдсанаар 10 сая юанаас дээш хөрөнгөтэй Хятад улсын иргэний 60% нь гадаад улс руу цагаачилсан болон цагаачлахаар судалж байгаа гэнэ. Улмаар, хөрөнгөний хэмжээ 100 саяас дээш чинээлэг бизнес эрхлэгчдийн 27% нь цагаачлаад гарчихсан, 47% нь цагаачлахаар судалж байгаа гэжээ.  Хятадын эдийн засаг нийгмийн гол дэмжлэг болох учиртай бизнес удирдагчид болон чинээлэг давхаргынхны цасан уруй мэт гэгдэж буй цагаачлалын энэхүү давалгаа нь мэдээж Хятадын дотоод бодлогод ч томоохон асуудал үүсгээд байна. Өнгөрсөн сарын 5нд эхэдсэн “Ардын төлөөлөгчдийн хурал” дээр төлөөлөгчдийн нэг болох нэгэн бизнесмэн  “Цагаачлалаас үүдэлтэй хүний нөөцийн болон баялгийн гадагш урсалт бол ноцтой зүйл бөгөөд үүнээс үүдэлтэй улс оронд учрах гарз хохирол маш их байх болно” хэмээгээд онцлоод хором ч алгуурлалгүй зогсоохгүй бол болохгүйг онцолжээ.

 

Эдийн засгийн хөгжлөөр дэлхийн 2 дахь том гүрэн болсон Хятадын чинээлэг давхарга болон бизнес эрхлэгчид хоорондоо уралдан гадаад улс руу цагаачлах шалтгаан юу вэ? Дээр дурдсан бизнесмэний  хэлснээр, хамгийн эхний шалтгаан нь чинээлэг давхаргынхны “өмч хөрөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовсоноос” гэнэ. Өөрөөр хэлбэл Канад хуулийн засаглалтай орон тул хувийн өмч хөрөнгийг батлан хамгаалдаг бол, төр удирдлагын өөр системтэй Хятадад өмч хөрөнгө нь хамгаалагдах эсэхэд санаа зовцгоодогоос гадаад улсын иргэншил авахаар хошуурцгаах том шалтгаан болдог байна.

 

1 сарын 22ны “Хятадын бизнес мэдээ”нд бизнес эрхлэгчдийн цагаачлалын давалгааны талаарх сонины нийтлэлд, өмч хөрөнгөө хадгалан хамгаалахтай холбоотой санаа зовнилт бизнес эрхлэгчдийн цагаачлалд түлхээс болж байгааг онцолжээ. Асуудлын үндэс нь тус улсын оршин тогтнож байгаа улс төрийн системд байгаа юм.1990 оноос хойш Коммунист намын засгийн эрх баригчид “социалист зах зээлийн эдийн засаг” гэгчийг тунхаглаж аутократ удирдлагын доор зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж ирсэн ба явцын дунд нам болон засгийн газраас тусдаа бие даасан бизнес эрхлэгчдийн давхарга өргөжин тэлсээр ирсэн байна. Нөгөө талаас урьдын жишиг хуучин арга барилаараа аутократ системийн хэмжээлшгүй эрх дархат засгийн газрын байгууллагууд бизнес эрхлэгчдийг хавчин дарамтлах үзэгдэл ч байсаар байна.  Нам болон засгийн газар нь хуулийн дээгүүр эрх мэдэлтэй байгаа нөхцөлд эрх мэдэлтнүүд хүсэх л юмбол бизнес эрхлэгчдийн өмч хөрөнгө, амь насны аюулгүй байдлыг булаан авч чадах бөгөөд тийм бодит жишээнүүд ч тоо томшгүй олноороо байдаг байна.

 

Ийм учраас  их хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлуулсан бизнес эрхлэгчид аюулгүй байдлын төлөөх эцсийн арга болгон гадаад улс руу цагаачлахыг сонгож байгаа бөгөөд, энэ үйлдлээрээ төр нийгмийнхээ тогтолцоонд эсэргүүцлээ илэрхийлж, нэг үгээр хэлбэл “социалист зах зээлийн эдийн засагт” дампуурлын дохио өгч байгаа юм. Энэ хэвээрээ үргэлжилбэл, хөрөнгө мөнгөтэйчүүд нь гарч явсаар  засгийн эрх  баригчид нь ядуустайгаа үлдэж хоцрох гэсэн Хятад улсын хувьд хамгийн муу дүр зураг бий болохгүй гэх газаргүй. Хэрэв тэгвэл Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд сүйрэл нүүрлэхтэй ижил юм. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл Хятад улсад өсөлт хөгжил, тогтвортой байдал авчирсан төвлөрсөн удирдлагатай зах зээлийн нийгмийн “Дэн Сяо Пиний маршрут” мухар гудамжинд тулсныг илэрхийлж байгаа юм. Зах зээлийн эдийн засгийг үлдээж аутократ системийг устгах нь энэ улсад үлдсэн цорын ганц арга зам боловч, одоогийн Си Жин Пиний эрх барих хугацаанд огцом өөрчлөлт хийж чадах төлөв ажиглагдахгүй байгаа нь Хятадыг авралгүй болгож байна.

 

Дээрх нийтлэл  Японы Санкэй сонины онлайн булан石平のChina Watch  -д гарсныг орчуулав. Манай улсад одоо ямар нэг хэмжээгээр хамаатай нөлөөтэй л асуудал байх даа? Геополитик энээ тэрээ юм хум яриад стратеги энэ тэрээ бодоод, алд биеэ ард олныхоо төлөө зовоогоод суугаа улсууд маань иймэрхүү юм болоод хөршийнх нь шүдний өвчин хүндрээд байгаа талаар нтр дуулж сонссон л байдаг байгаа даа?    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ