Эцэггүй хүүхэд бэлгэнд авсан бүсгүйн ирээдүй бүрхэг болдог

Хүнийг эзэмдье гэвэл сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие хаа холдох вэ? Энэ амьдралын сургаалийг бид өвгөдийн үеэс ам дамжуулан өнөө үед авч ирсэн. Гэхдээ учрыг ухаж ойлгоогүй. Буруу хэрэглэдэг. Гадаад талаар өнгөцхөн хараад хиймэл дүр исгэсэн, хэдэн минутын цэнгэлд умбаж ор хөнжил хийчихээд харилцаа хийсэн, сэтгэлийг эзэмдсэн гэж үзээд байгаа болохоос сэтгэлийг жинхэнэ утгаар нь дотоод сүнсний түвшинд эзэмдэнэ гэдэг нь урт цаг хугацаа ордог маш их ажиллагаа хийж судалгаа явуулахыг хэлдэг л дээ. Зовлон тохиолдоход хэрхэн хандаж байна. Буруу чөлөөт цагт хэрхэн хандаж байна. Зөв чөлөөт цагийг юу гэж үзэж байна. Хөдөлмөрийг хэрхэн хийж чадаж байна. Амьжиргааны анхны мэдэгдэхүүн байна уу?мөнгийг ноёлох аргад суралцаж уу? харамч уу, өгөөмөр үү? энэ нь сэтгэлийн тэнхээ тамир, бие даан оршин тогтнох чадвар гол нь ямар түвшинд өссөн байна. Эцэг эхийн харилцаа, хандлага, хамтарч амьдарсан хугацаа, нөлөөлөх байдал зэрэг заавал судалгаанд ордог. Ахан дүүсийн сайн муу нөлөөг мөн тооцох. Дараа нь үгээр үйлдлээр амьдралд оролцох эсэхийг. Энэ зөвхөн эхлэл нь маш олон зүйлийг сэтгэлдээ сийлж чадахгүй бол бичиж байгаад судалгаа хийдэг. Би бол 4 жил нөхрөө судалсан. Бидний аав ээж 3 жил 5 жил судалгаа хийж байж гэр бүл болох бүрэн дүүрэн итгэлтэй болдог байсан. Танихгүй хүнтэй гэрлэдэггүй. Эр нь ч тэр эм нь ч тэр хоёр талаас харилцах, үерхэх явцдаа л оронд оролгүй нөхөрлөдөг. Одоо дор хаяж 3 сараас 1 жил оронд оролгүй үерхвэл мөн сайн сан. Дараа нь амаа бүү бариасай. Хүүхэд бэлгэнд авахгүйн тулд. Эцэггүй хүүхэд бэлгэнд авсан бүсгүйн ирээдүй бүрхэг болчихдог. Хохирч үлдэх нь бүсгүй та болдог. Хийвэл бүү ай, айвал бүү хий ч гэж байдаг. Хүнтэй харилцах нь битгий хэл өөртэйгээ ч харилцаж сураагүй байдаг. энэ л бидний сурах гол сургалт мөн. Тэрнээс тэр их дээд сургууль, доктор бол өчүүхэн мэдээлэл байдаг. Амьдралын их сургуульд элссэнээ цаг үргэлж санаарай. Эхээс төрөөд энэ их сургуульд элсдэг. Хорвоогоос хальж одоход сургуулиа төгсөнө. Маш урт 80 жил үргэлжилдэг сургууль агуу байх нь аргагүй байгаа биз дээ. Түр зуурийн сургуульд бид өөртөө ашигтай учраас сурдаг бол амьдралын их сургуульд бид өвгөдийн мөрөөдлийг үргэлжлүүлэх, үлдэх үр хойчдоо аз жаргалтай амьдралын туршлагаа заах гэж бүх үеийн төлөө суралцдаг. Амаргүй байна уу? Зүгээр үү? Энэ бараг л үнэн шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ