Сүхбаатар аймагт түймэр асч байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын зааг “Шилийн богд” уулнаас хойш 30 орчим км-т “Гүн бүдүүн” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай “Шилийн богд” амралтын газрын захирал н.Амгалан 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт мэдэгдсний дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс 32 албан хаагч, 3 автомашин, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангиас ахмад н.Амгаланбаяраар ахлуулсан 15 албан хаагч, 1 автомашин, Эрдэнэцагаан сумаас 42 хүн, 5 автомашин, Дарьганга сумаас 22 хүн, 2 автомашин, нийт – 111 хүн, 12 автомашинтай уг хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ