Дуучин Нара буюу М.Нарантуяа “Иргэний зориг ногоон нам”-д элсэж, үнэмлэхээ авчээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа "Иргэний зориг ногоон нам"-д элсэж орж, намын гишүүний үнэмлэхээ гардан авчээ.

М.Нарантуяа нь 2016 онд УИХ-д нэр дэвшиж байсан. Тэрбээр Иргэний зориг ногоон намд элсэн орсон талаараа, "24 жилийн хугацаанд оршин тогтносон мөртлөө маш даруухан хүмүүс байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж энэ намд орсон. АН-ыг үүсгэн байгуулсан хүмүүс нь амьд сэрүүн байдаг ч залуусаа огт сонсдоггүй, өмчлөөд байдаг. Хэрвээ би МАН-д орсон бол анхнаасаа энэ намд байсан гэнэ. Мөн АН-д орвол С.Эрдэнийн хүн байсан байна гэж хэлнэ. Тиймээс ямар нэгэн зүйлд шуналгүйгээр хүсэж байгаа зүйлдээ өөрчлөлт хийх боломж ИЗНН-д байгаа гэж үзсэн тул энэ намд элссэн. Гэр бүлийн тогтолцоо, эмэгтэйчүүдийн талаар бодол, үзэл санаагаа хүргэн ажиллана" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ