БАЯРТ МЭДЭЭ: Монголын жүдогийн шигшээ баг Азийн наадмаас “хүрэл медаль“ хүртлээ
19 дэх удаагийн Азийн наадам “Ханжоу 2022” үргэлжилж байна. Өчигдөр жүдо бөхийн багийн барилдаан болж Монголын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын шигшээ багтай таарсан Монголын шигшээ багаас эрэгтэй +90 кг жинд О.Цэцэнцэнгэл Хан Жү Ёопыг нэмэлт цаг ялж багтаа эхнийг оноог авчирсан.
Түүний дараа эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн Хух Мимиг вазари үнэлгээгээр ялж багийнхаа давамгайллыг бататгав. Тэрээр өмнөх хоёр дэлхийн аваргад Хух Мимиг дараалан ялаад байсан билээ.
Гурав дахь барилдаан эрэгтэй -73 кг жинд Ц.Цогбаатар Ли Еүн Кул нарын хооронд болоход дэлхийн аварга Ц.Цогтбаатар вазари үнэлгээгээр ялж тооны харьцаа 3-0 болсон.
Харин эмэгтэй -73 кг жинд Б.Ням-Эрдэнэ Хан Хэжүд цэвэр ялагдсанаар 3-1 болов. Улмаар эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана Ли Сунхог нэмэлт цагт ялснаар Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг 4-1 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.
М
СЭТГЭГДЭЛ БИЧИХ